Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төсөөлөл ба БОДИТ БАЙДАЛ: Зөвхөн шинэ ажилтны л ойлгох 11 зовлон

Сургуулиа төгсөж, ажлын байран дээр гараад удаагүй хүмүүс л эдгээр зовлонг ойлгох биз.


1. Ажлын ярилцлагад орно гэдэг тийм ч хүсээд байхаар зүйл биш. Ялангуяа ажил олгогчид танаас “байж боломгүй” зүйл асууж, шалгаах тэр мөч хамгийн аймшигтай нь...


2. Их сургуулиа төгсмөгцөө мэргэжлээрээ амжилттай ажиллана гэж хэн бүхэн л мөрөөддөг. Гэхдээ энэ тийм ч амар зүйл биш шүү дээ.

3. Ажилд орсноор сар бүр дансанд тань их хэмжээний мөнгө ордог болно гэж та бодож байсан л биз дээ.

4. Өдөр бүр ажилдаа нүүрээ будаж, гоё хувцсаа өмсөж явна гэж боддог байв уу? Гэвч бодит байдал дээр ажлаасаа хоцрохгүйн тулд тааралдсан хувцсаа өмсөөд л гарна шүү дээ.

5. Мөнгөө хэмнэж, эрүүл мэнддээ анхаарахын тулд өглөө бүр эрт босож, өдрийн хоолоо бэлдэж явна гэдэг шийдвэрийг нэг бус удаа гаргаж байсан л байх.

6. Эхэндээ үдээс өмнө бүх ажлаа амжуулж, эрч хүчтэй ажиллана гэж боддог ч, ажлын цаг дууссан ч хийх ажил овоорсоор байх тэр мөч хамгийн аймшигтай.

7. Ажлын өдөр шоудсаны маргааш.

8. Арай гэж нэг юм ажилд ортол “туршилтын хугацаа” гэж нэрлэдэг хязгааргүй үргэлжлэх өдөр хоногуудыг цалингүй өнгөрүүлэх тэр мөч...

9. Амралтын өдөр найзуудтайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрүүлнэ гэж бүтэн долоо хоног мөрөөдөвч бодит байдалд гэрийн ажилтай зууралдсаар таарна.

10. Баасан гараг бүр зугаацна гэж бодовч, ажлын өдрүүд дууссаны дараа гэртээ эртлэн харьж унтах нь хамгийн том аз жаргал гэдгийг мэдрэх болно.

11. Эцэст нь бид бүгдээрээ хүссэн, хүсээгүй “сайн байна уу, амьдрал минь” гэж хэлэх болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
35
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.