Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголд төмөр замын ханган нийлүүлэлт хийхийн тулд албаны хүмүүст авлига өгсөн үү?

Канадын “Bombardier” компанийг 10 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг монголчуудтай байгуулахын тулд авлигал өгсөн байж магадгүй тухай мэдээлж байна.


CBC-гийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэдэг Канадын “Bombardier” компани Монголын албаны хүмүүст авлига өгсөн байж магадгүй гэж мэдээлжээ. “Bombardier”-тай хамтарч ажилладаг нууцлаг компани Монголын төмөр замын төсөлд оролцсон байж магадгүй” гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.  

Канадын “Bombardier” компанитай бизнесийн харилцаатай нууцлаг компанид Монголын шинэ төсөл хамааралтай болж байгаа нь харагдаж байна гэж франц хэлээр мэдээллээ бэлтгэдэг CBC-гийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг мэдээллээ. Энэхүү эрэн сурвалжлах багт швед, орос болон босни сэтгүүлчид багтсан байна. 

Хилийн чанад дахь “Multiserv” гэх компани нь Азербайжанд төмөр замын гэрээ байгуулахдаа авлига өгсөн хэрэгт холбогдон Шведэд мөрдлөгт орсон юм. Гуравдугаар сарын 10-нд Шведийн үндэсний авлигатай тэмцэх газраас “Bombardier”-ийн албаны хүмүүс энэ хэрэгтэй холбогдсон гэж зарласан билээ. 

Тендерт ялалт байгуулахын тулд албаны хүмүүст “Bombardier”-ийн гүйцэтгэх удирдлагын хүмүүс авлига өгсөн гэж эрх баригчид үзэж буй. 

Авлигын зарим хэсгийг газрын тосны “Multiserv” компани руу шилжүүлсэн байж магадгүй гэнэ. Канадын радиогийн “Enquête” гэх эрэн сурвалжлах нэвтрүүлгээр “Bombardier” компани Монголын төмөр замын төсөлд ч дээрхтэй ижил арга ашиглаж, авлига өгсөн байх магадлалтай гэж мэдээлсэн юм. 

Шведийн олон нийтийн телевизийн сэтгүүлч болон Шведийн мэдээллийн агентлаг Азербайжаны жишээтэй адил гэрээнүүдийг дэлгэж байна. Монголд 10 сая ам.долларын төмөр замын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг тэд гаргаж иржээ. Энэхүү гэрээг 2016 оны хоёрдугаар сард байгуулсан байдаг. 

Эх сурвалж: www.cbc.ca

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
20
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.