Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Л.Наранбаатар: Монголын жижиг нүүрсний ордууд “моодонд” орлоо

Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт уурхайдаа хийж болохгүй шүү гэж анхаарууллаа.


Эрдэс баялагийн эдийн засагч Л.Наранбаатар фэйсбүүкийн “Геологи, уул уурхайн салбарынхан нэгдэцгээе” группт Монголын төмөр зам дагуу оршдог жижиг нүүрсний ордууд моодонд орлоо гэж бичжээ. 

БНХАУ Хойд Солонгост хориг тавьснаас шалтгаалж ийнхүү Монголын нүүрс моодонд орж буйг онцлоод, хориг энэ оны эцэс хүртэл үргэлжлэх учраас уурхайдаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж болохгүй, сайтар ажиглах хэрэгтэй гэж анхааруулжээ. Түүний зөвлөгөөг хүргэж байна. 

Хятад Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон нь манай төмөр зам дагуу оршдог жижиг нүүрсний ордуудыг "моодонд" орууллаа.

Хятадын антрацитын нийлүүлэлт энэ жил 20 орчим сая тонноор тасалдаж буй учир Монголоос гадна Австрали, ОХУ, Индонезоос нүүрс авч байна. 

Хятадын хориг 2017 оныг дуустал үргэлжилэх тул энэ жилдээ үнэ тогтвортой байх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар антрацит нүүрсний үнэ Хятадад таван хувиар өсжээ. Сүүлийн сар өсөлт нь тогтворжоод байсан юм.

Өнөөдөр Олон овоот өртөөнөөс Тяньжин боомт уруу нүүрс шууд тээвэрлэгдэх гэж байна. Тээвэрлэлтийн хурд, өртөг, өрсөлдөх чадвараа тандах туршилт амжилттай болбол нүүрсний салбарт бас нэгэн боломж авчирна.

Гэхдээ уурхай эзэмшигчид тайвширч болохгүй, энэ бол урт хугацааны биш богино хугацааны тенденц! Тиймээс уурхайдаа том хөрөнгө оруулалт хийгээд балрав! Аль болох мэргэжлийн гэрээт олборлогчоор уулын ажлаа гүйцэтгүүлж, эрсдэлээ удирдахыг зөвлөж байна. Зах зээлийн чиг хандлагаа дахиад 7 сар хүртэл ажигла!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
37
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.