Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Уйлахгүйгээр унших аргагүй, үхэж буй хүмүүсийн сүүлчийн хүсэл

Таван настай охин өнгөрөхөөсөө өмнө сайн найзтайгаа гэрлэх хүсэл тавьжээ.


Хэзээ нэгэн цагт энэ дэлхийгээс хагацах цаг ирнэ гэдгийг хүн болгон мэднэ. Гэхдээ энд гарах хүмүүс бол амьдралынхаа сүүлчийн мөчийг хүсэл мөрөөдлөө биелүүлээд, аз жаргалтай одохыг хүссэн хүмүүс. Бид залуу халуун насаа дуусахгүй мэт санаж явсаар  амьдралаас аз жаргал амсаж амжилгүй, хайртай хүмүүстэй дотнын үгээ хэлэх ч завгүй байгаад байдаг. Дараа нь л хийе, хэлье гэж хойш тавих бүрт тэр боломж алга болоод л байдаг. Энэ гэрэл зурагнууд та бүхнийг дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.  

Зургаан настай Еленаг тархины хорт хавдартай гэдгийг эмч хэлсний дараа тэр аав ээждээ хайртай гэдгээ илэрхийлсэн захиануудаа нууж эхэлжээ. Учир нь тэр өөрийг нь үгүй болсны дараа эцэг эх нь захидлуудыг олж уншаасай гэж хүссэн аж.

Энэ хөгшнийг өнгөрөхөөс долоо хоногийн өмнө ач нь эмнэлэгт дуртай шар айргийг нь авчирсан. Энэ түүний амьдралын хамгийн сүүлчийн шар айраг байлаа.

Түүний сүүлчийн хүсэл нь Оливер нэртэй хайртаа мууртайгаа уулзаж, салах ёс үйлдэх байлаа.

Орон гэргүй эр хорт хавдартай, хэдхэн долоо хоногийн настай болсноо мэджээ. Түүний цорын ганц хүсэл нь хайртай Бейби нохойгоо эзэнтэй болгох байв.

Энэ эмэгтэй хүнд өвчинтэй 15 жил тэмцсэн. Энэ бол нөхөртэйгээ хийж байгаа түүний сүүлчийн бүжиг.

Удахгүй гэдгээ мэдсэн 7 настай хүү хүнд өвчтэй ээжээсээ өөрийг нь үхэхийг зөвшөөрөөч гэж хүссэн. Учир нь түүний бөөрийг ээжид нь шилжүүлэн суулгаж,  амийг нь аварсан юм.

54 настай Марио хорт хавдраар нас барахаасаа өмнө Роттердамын амьтны хүрээлэнгийн анааштай салах ёслол хийж байна. Энэ анаашын торыг тэр олон жил цэвэрлэж байжээ.

12 настай хүүгийн сүүлчийн хүслийг биелүүлэн, түүнд шивээс хийж өглөө.

Таван настай охин өнгөрөхөөсөө өмнө сайн найзтайгаа гэрлэх хүсэл тавьжээ. Түүнийг нас барахаас хэдхэн цагийн өмнө хуримын ажиллагааг зохион байгуулсан юм.

Нас барах дөхөж байгаа эцэг 11 настай охиноо хуримын ёслол хийлгэсэн. Охиноо хурим хийж байхыг тэр ямар ч гэсэн хараад өнгөрсөн.

Хорт хавдар туссан хүү нь амьсгал хурааж байгаа эцгийнхээ гарыг сүүлчийн удаа атгаж байна.

Вьетнамын малын эмчийн сүүлчийн хүсэл нь хайртай морьтойгоо уулзах байлаа.

Орон гэргүй энэ эр нохойтойгоо уулзахыг хүссэн.

Хойд Каролин мужийн иргэд нас барах цаг нь дөхсөн эмэгтэйд Зул сарын баяр сүүлийн удаа тэмдэглэх боломж гаргахын тулд мужаараа 10 дугаар сард энэ баярыг зохион байгуулжээ.  

Удахгүй өнгөрөх энэ хүү шинэ төрсөн дүүгээ харахаар гэртээ  ирээд байгаа нь.

Гурван настай энэ охины сүүлчийн хүсэл нь Хан хүү, гүнж хоёрыг харах байсан.

Удахгүй үхэх болсноо мэдсэн энэ эмээ эмнэлэгт очиж, төрөөгүй байгаа ач нарынхаа рентген зургийг үзсэн. Үнэхээр ч тэр ач нараа харж амжаагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
2
16 цагийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
3
19 цагийн өмнө
UFC аваргууд алтан бээлийтэй тулалдана
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
17
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.