Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дараах 12 шинж тэмдэг илэрч байвал та МИЛЛЕНИАЛ гэсэн үг

Миллениалуудыг өөрөөр шинэ мянганыхан, 20-иод настнууд, технологийн эриний гол хэрэглэгчид, БИ үеийнхэн гэж нэрлэх нь ч бий


1. 1980 оноос 2000 оны хооронд төрсөн.



Түүхч Уильям Штраусс, Нэйл Хови нар “Миллениал” гэсэн нэр томьёог анх гаргаж иржээ. Энэ цаг үед төрсөн хүмүүс шинжлэх ухаан, технологийн хурдацтай үед төрж, ардчилал, хүний эрхийг тунхагласан дэвшилтэт нийгэмд хүмүүжсэн учраас амьдралын хэв маяг, үзэл бодлоороо дээд үеийнхнээсээ ялгардаг.

2. Фэйсбүүктээ 500 болон түүнээс дээш найзтай.

Бас снапчат, инстаграмын үнэнч хэрэглэгч. Ухаалаг утас бол зүгээр л бусадтай ярьж, мессеж бичдэг хэрэгсэл биш. Харин бүх юмыг багтаасан бүх юм! Сошиал орчинд өөрийнхөө тухай бичиж, сэлфи зургаа байнга постлох тэднийг БИ-дээ хэт автсан хэмээн шүүмжлэгчид ч бий. Гэхдээ миллениалууд өөрсдийг нь шүүмжлэгчдийг тэгтлээ тоодоггүй. Хүссэн зүйлээ өөрийнхөөрөө л хийдэг.

3. Болзоот хүнээ тиндерээс хайдаг.



Цахимаар хайраа олдоггүй юм гэхэд тэдний харилцаанд нийгмийн сүлжээ маш чухал үүрэгтэй.

4. Амбицтай



Та хэн нэгний мөрөөдлийг бүтээхээр хөдөлмөрлөхийн оронд өөрийнхөө мөрөөдлийг босгохын төлөө бүхнийг хийхийг илүүд үздэг. Хүсэл тэмүүлэл ихтэй, шинэ санаагаар дүүрэн явдаг. Ажлаараа дамжуулж нийгэмд сайн сайхан зүйл авчрах нь карьерын гол зорилго.

5. Нэгэн зэрэг маш олон үйлдэл хийж чаддаг.



Ном уншиж байхдаа хөгжим сонсож, гар утаснаасаа мэдээ уншингаа хоолоо хийх огт хэцүү биш.

6. Нээлттэй бөгөөд сониуч


Та шинээр гарч буй технологийн дэвшилд тун мэдрэг ханддаг. Шинэ зүйлийг сурахдаа амархан бас юунд ч нээлттэй ханддаг.

7. Минималист



Амьдралын минималист хэв маягийг эрхэмлэдэг. Хэт их зүйлс хурааж цуглуулахыг хүсдэггүй. Харин үүний оронд дурсамж бүтээх, туршлага цуглуулах зүйлст мөнгөө зарцуулдаг.

8. Улс төрийн тухай дуртай хамтлагийнхаа тухай бодлоо хуваалцах мэт ярьж чадна.



Та бие даасан улс төрийн үзэл бодолтой. Гэхдээ эрх баригчдын алинтай нь ч таны үзэл бодол нийцдэггүй. Ихэнхдээ тэднийг үзэн яддаг.

9. Бие даасан хувь хүн гэдгийг чинь дарга нар ойлгоосой гэж хүсдэг.



Насан туршдаа нэг л ажилд хадагдана гэдэг хар дарсан зүүд гэсэн үг. Ямар ч төрлийн хяналт, тогтсон хатуу хуваарийн эсрэг байдаг. Аль болох олон зүйлст өөрийгөө сорих дуртай. Дэлхийгээр аялах, шинэ содон зүйл нээж илрүүлэх хүсэлтэй.

10. Дээд үеийнхнийхээ ойлгохгүй үгсээр найзуудтайгаа ярилцдаг.



Lol, OMG, хаштаг, орк, эморох гэдэг үгсийг миллениалууд л гаргаж ирсэн.

11. Үлгэр жишээ авдаг хүмүүс нь нас чацуутнууд, үеийнхэн нь байдаг.



Өнгөрсөнд үлдсэн баатрууд, түүхэн хүмүүсийг хүндэлдэг ч даган дуурайж, адилхан болохыг эрмэлздэг хүмүүс нь нэг цаг үед амьдарч яваа хүмүүс нь байдаг. Бас тэдний ихэнх нь технологийн компанийг үндэслэгчид.

12. Бүх зүйлийг аль болох өөрөөр, бүтээлч маягаар хийхийг эрмэлздэг.



Бүтэлгүйтсэн ч хамаагүй шинэ зүйлийг турших дуртай. Эрсдэлээс айдаггүй, зоримог. Үүнээсээ болж “Өөртөө автсан, хэт бардам” хэмээн цоллуулдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
9 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.