Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Баруун бүсийн оношилгооны төвийг өргөтгөх санхүүжилтийг шийдвэрлэв

Энэхүү оношилгооны төв нь 1987 онд ашиглалтад оржээ.


Ерөнхий сайд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өчигдөр Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Ерөнхий сайд дуулгалаа. Ховд аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношилгооны төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангалт хийхээр болжээ. Баруун бүсийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгслээр тус төв тоноглогдох юм. Бельги улсын Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 2 жилийн хугацаанд шатлалаар хийж гүйцэтгэнэ. Үүний өмнө Монгол улсын Засгийн газар 2.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр дээрх төсөл хэрэгжих нөхцөл үүснэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн юм.

Баруун бүсийн энэхүү оношилгооны төв нь 1987 онд ашиглалтад орсон тухайн үед 50 мянган хүн амд үйлчилж байсан бол өнөөдөр Ховд аймгийн иргэд 80 гаруй мянгад хүрээд байна. Мөн 2016 оны тоон үзүүлэлтээс дурдвал Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгуудаас 6700 гаруй иргэн ирж үйлчүүлсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
9 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
39
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.