Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймагт ажиллав

Нэгдсэн эмнэлгийн ажиллагаатай танилцаж, аймаг, сумдын удирдлага, төрийн албан хаагчидтай уулзлаа.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Говь-Алтай аймагт ажиллаа. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Нэгдсэн эмнэлгийн ажиллагаатай танилцаж, аймаг, сумдын удирдлага, төрийн албан хаагчидтай уулзав.

Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг төрөлжүүлэх нь зүйтэй

Говь-Алтай аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр 280 гаруй оюутан 20 төрлийн мэргэжлээр 2,5 жилийн хугацаагаар суралцаж байна. 450 оюутан сургах хүчин чадалтай тус төвд автомашины засварчин, модон эдлэлийн мужаан, хүнд машин механизмын операторч, барилгын сантехникч, тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтнууд бэлтгэгддэг аж. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн сургуулийг 2016 онд төгсөгчдийн 56.5 хувь нь ажлын байраар хангагдсан байна. Цаашид бүсийн хэмжээндээ судалгаа хийж, нийгмийн амьдралын захиалга, хэрэгцээг харгалзан, тооцоо судалгаан дээр үндэслэн сургалтын бодлогодоо шинэчлэлт хийж төрөлжүүлэх талаар анхаарах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд тус төвийн удирдлагуудад санууллаа. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга 30 гаруй жилийн өмнө баригдсан, их засвар хийгдээгүй удсан зэргээс шалтгаалж сургалт явуулахад хүндрэлтэй болсныг төвийн удирдлагууд уламжилж, шийдвэрлүүлэж өгөхийг хүслээ.

Говь-Алтай аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө

Нэгдсэн төв эмнэлгийнхэн дурангийн мэс засалд шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт хийж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүслээ. Говь-Алтай аймгийн газар нутгийн байршил, уур амьсгал,  ундны усны хэрэглээний онцлогоос шалтгаалж иргэдийн дунд цөсний хүүдий чулуужих өвчлөл өндөр байдаг. Иймээс орон нутагтаа иргэддээ эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж бие даан мэс засал хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Засгийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулах болно хэмээн Ерөнхий сайд хэлсэн бөгөөд эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд шаардлагатай УАЗ Фургон автомашиныг тус эмнэлэгт хүлээлгэн өгөв.

Албан хаагчид хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй 

Говь-Алтай аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, төрийн албан хаагчдын зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн шаардлагыг өндөрт тавьж, илүү зардлаа танаж, хариуцаж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандан бүх боломжоо дайчилж ажиллахыг анхаарууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
19
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.