Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

GIF: “Яг түүн шиг 1” шоуны ялагч П.Баярцэнгэлийн хайр татам 8 агшин

Тэр магадгүй энэ нэвтрүүлгийн хамгийн хайр татам оролцогч байсан.


Дуучин Баярцэнгэл бол “Яг түүн шиг 1” шоуны ялагч, мөн мэдээж хамгийн хайр татам оролцогчдын нэг байсан.Тэр дугаар бүр дээр “Яг түүн шиг” болохын тулд бие, сэтгэлээ бүрэн дайчилдаг нь илт мэдрэгддэг байсныг та санаж байгаа биз дээ. Тун удахгүй "Яг түүн шиг" шоуны хоёрдугаар улирал эхлэнэ. Харин бид энэ удаад дуучин П.Баярцэнгэлийн хамгийн хайр татам мөчүүдийг хүргэж байна.

1. Тэр хамгийн анх реппер 2PAC-ийг гайхалтай сайн дуурайж чадсан. Биеийн хөдөлгөөн, гадаад байдал тэр чигтээ яг түүн шиг байв.

2. Харин дараа нь Стивн Тэйлорыг тун муугүй дуурайсан. Тэр дундаа яг энэ хэсэг бүр янзтай.

3. П.Баярцэнгэл эмэгтэй хүний дүрд маш сайн хувирч чадахаа Наташа Королевагийн үзүүлбэрээр батлан харуулсан билээ. Эр хүний цээжинд наалдаад, нэг хөлөө донжтой гэгч нь өргөж байгаа хэсэг ямар хайр татам байсан гээч.

4. Тэр нэвтрүүлгийн дөрөв дэх дугаар дээр Рэгги-хаан Боб Марлиг гайхалтай сайн дуурайж тус дугаарын ялагчаар тодорсон билээ.

5. Харин үүний дараагийн дугаарт Кончита Вюрстийг дуурайх хүндхэн даалгавар авсан. Гэхдээ тэр түүнийг ядах юмгүй, маш сайн дуурайж чадсан билээ.

6. Нэвтрүүлгийн зургаа дахь дугаарт LMFAO-г дуурайсан П.Баярцэнгэлээс дүүрэн эрч хүч оргилж байлаа.

7. Л.Банзрагчийн дүрд хувирсан П.Баярцэнгэлийн нүүр хувиргалт тийм ч сайн байгаагүй ч жүжиглэлт болон дуулалт муугүй байсан шүү.

8. Харин найм дахь дугаарын тайзан дээр Баярцэнгэл биш, дуучин Дээгий өөрөө гараад ирэв үү гэж андуурахаар байсан. Түүний хоолойг үнэндээ ялгахын аргагүй адилхан байсан нь одоо хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн болов уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
26
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.