Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

70 жилийн өмнөх Хятад орны аж байдлыг харуулсан түүхэн гэрэл зургууд


Өмнөд хөрш аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Хятадын улс төрийн хоёр том бvлэглэл болох Гоминдан (Үндэсний нам), Коммунист намын зөрчил 1920-оод оноос эхэлсэн бөгөөд 1927 оноос бослого, тэмцэл хурцдаж, Хятад орон иргэний дайны хөлд нэрвэгдсэн юм. Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэхийн тулд хоёр ном 1937 онд эвлэрэх гэрээ байгуулсан боловч Дэлхийн II дайны дуусч, япончууд Хятадаас гарсны дараа буюу 1946 оноос иргэний дайн дахин идэвхжиж, 1949 онд коммунистууд ялалт байгуулснаар засгийн эрхийг авчээ. Ийнхүү 1949 оны аравдугаар сарын 1-нд Хятадын удирдагч Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглав. Тухайн үед Хятад улс дотоод, гадаадын дайны хөлд нэрвэгдэн тартагтаа тулж, ядуурал, өлсгөлөн газар авсан байжээ. 

Мао Зэдун засгийн эрхийн гартаа авсныхаа дараа эдийн засаг, нийгмийн эрс хувьсгал хийх зорилготой "Их үсрэлтийн бодлого", "Соёлын хувьсгал"-ыг эхлүүлсэн боловч төдийлөн амжилтанд хүрээгүй юм. Харин 1978 онд Дэн Сяопин Хятадын удирдагч болсноор улсынхаа эдийн засгийг чөлөөлж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих алхмыг аажмаар хийжээ. 

70 жилийн өмнөх Хятад орны аж байдлыг харуулсан түүхэн гэрэл зургуудыг хүргэж байна. 

Мао Зэдун Коммунист армийн командлагчидтай мэндчилж буй нь (Бээжин хот, 1949 оны 9-р сарын 18)

Шанхай хотын гудамж (1949 оны 5-р сар)

Ном уншиж буй хөвгүүд (Шанхай, 1949 оны 5-р сар)

Гудамжны гуталчин (Шанхай, 1949 оны 5-р сар)

Хөх мөрөн (1949 он)

Гудамжинд дээс тоглож буй охин (Шанхай, 1949 он)

Америкаас ирсэн далайчид Шанхайн "Даймонд" шөнийн клубт кабаре шоу үзэж буй нь 

Дайны хөлд ихээр нэрвэгдсэн Хятадын хойд хэсгээс дүрвэн ирж буй сампан завьтай иргэд (Шанхай, Сүжөү, 1949 он)

Дүрвэгсдийг тусламжийн газар хооллож буй нь (1949 оны 2-р сар)

Шанхайн банк бэлэн мөнгөний тусламж үзүүлэх амлалтаасаа буцсаныг иргэд эсэргүүцэж тухайн үед банкны барилгыг эзэлж байв

Цөхрөнгөө барсан хүмүүс бослого, хөдөлгөөнөөс дайжихын тулд галт тэрэгний дээр дайгдан явж байв (1949 оны 2-р сар)

Олон улсын иргэдийг Чиндаогоос Шанхай руу нүүлгэн шилжүүлэх үеэр (1949 оны 2-р сар)

Гоминданы засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг коммунистуудын гарт орохоос сэргийлэн шатааж буй нь (Нанжин, 1949 оны 2-р сар)

Гоминданы армийн танк (Шанхай, 1949 оны 4-р сар)

Цаазын ял сонссон хоригдлууд (Шанхай, 1949 оны 5-р сар)

Хуучин системийн үед газрын эзэн байсан эрийг буудан хороож буй нь (Фукангийн ойролцоо, 1949 он)

Коммунист намын эсрэг тулалдаж байсан Гоминданы армийн цэргүүд (1949 оны 5-р сар)

Цэргүүд байлдах талбар гаргахын тулд айлуудын гэрийг шатааж байв (1949 оны 5-р сар)

Шанхайд болсон ширүүн тулааны үр дүнд Коммунист намын арми Гоминданы цэргүүдийг буулгаж авчээ (1949 оны 5-р сарын 21)

Шархадсан Гоминданы цэрэг хоригдлуудын дунд зогсож буй нь (Шанхай, 1949 оны 5-р сарын 31)

Олон зуун мянган иргэн Шанхайн гудамжинд гарч БНХАУ байгуулагдсаныг тэмдэглэж буй нь 

Ялалтын дуу дуулж буй Коммунист намын цэргүүд (1949 оны 10-р сарын 25)

Шанхайн оршин суугчид БНХАУ байгуулагдсаныг тэмдэглэж буй нь (1949 оны 11-р сарын 2)

Мао Зэдуны зургийг барьсан иргэд гудамжинд

Эх сурвалж: Buzzfeed News

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.