Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Dreamers’ Day: “Амиа егүүтгэлийн дэлгүүр” киноны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд

Энэ бямба гарагт хоёр танхимд зэрэг гарах "Амиа егүүтгэгсдийн дэлгүүр" анимэйшны тухай.


1. Франц зохиолч Жан Телегийн бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн уг кино 2012 онд нээлтээ хийсэн.

2. Найруулагч Патрис Леконт богино, телевизийн, баримтат гэх мэт маш олон төрлийн кинонууд найруулсан байдаг. Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь “Monsieur Hire (1989)”, “The Hairdresser’s Husband (1990)”, “Ridicule (1996)”, “The Widow of Saint-Pierre (2000)”.

3. Тус киноны гол дүр болгон түүхэнд нэрээ үлдээсэн алдартай амиа хорлогсдын тоонд багтсан байдаг. Мишима Юкио, Лукреция, Винсент Ван Гог, Мэрилин Монро, Алан Тюринг гэх мэт.

4. Кино болон ном хоёул маш өндөр үнэлгээ авсан байдаг.  Кино шүүмжлэгчид "Амиа егүүтгэлийн дэлгүүр"-ийг "Хэтэрхий гэрэл гэгээтэй биш, хэтэрхий хар бараан ч биш, наргиан болоод бусад бүх зүйлийг яг тааруулан хийсэн сонирхолтой бүтээл" гэж дүгнэсэн.

5. 30-аад оны Франц дуу болох “Y’a d’la joie” гэх дуугаар уг кино эхлэх болно. Киноны эхлэл хэсэг нь бараан комеди төрлийг хамгийн сайн харуулсан.

6. Хамгийн сонирхолтой нь амиа хорлолтын олон хэсгийг харуулах уг анимэйшнд цус нөж гарах нь тун ховор.

7. Уг анимэйшн дан ганц 2D бус 3D-гээр мөн гарч байжээ. Гэхдээ 3D үзвэр яг л дүрс нь товойж гарч ирдэг үлгэрийн ном шиг бүтээгдсэн байна.

8. Зөвхөн насанд хүрэгсдэд зориулагдсан энимэйшн биш, 13-аас дээш насны бүх хүн үзэх боломжтой.

9. “Алтан хальс” холбооноос гаргаж буй уг кино энэ бямба гарагт “iCinema” кино театрын хоёр танхимд гарах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээлийг эндээс аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
34
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.