Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны амьдралыг хорлож байгаа “хортон” дайснууд

Тэд бүх амьдралынхаа турш сөрөг энерги тээж, хажуудаа байгаа хүмүүсийн эрч хүчийг сордог.


Хортон дайснууд дэлхий ертөнц, эргэн тойрон дахь бүх хүмүүст сэтгэл дундуур байдаг. Тэд бүх амьдралынхаа турш сөрөг энерги тээж, хажуудаа байгаа хүмүүсийн эрч хүчийг сордог.  Хортнуудын амьдралын зорилго хэн нэгний амьдралыг бусниулах. Гэхдээ тэд ил тод гарахгүй, гэмгүй хүний дүрд, зарим үед хохирогч болон тоглож, жинхэнэ дүрээ нуудаг. Танд учирсан бүх асуудлын эзэн нь дэргэд тань байгаа тэр хортон гэдгийг та тааж мэдэхгүй. Харин хортнууд таны амьдралаас холдсон цагт л гадарлах байх. Ингээд эргэн тойронд чинь ийм “хортон” дайсан байгаа эсэхийг дорх шинж тэмдгүүдээр шалган үзэж, салахыг хичээцгээе.

Тэд худалч  

Өөрийн тодорхой дүр төрхөө хадгалан үлдэхийн тулд тэд байнга худлаа ярьдаг. Ихэнхдээ жижиг сажиг зүйл дээр “бурдаг” ч том асуудал гарахад эцсээ хүртэл “гүрийн” дайрсаар байх тул тун аюултай.

Байнга зовлон, гачлантай

Үргэлж ямар нэг асуудалд орооцолддог хүмүүс байдаг. Хүмүүст өрөвдүүлэхээр үнэхээр том мөнгө төгрөг, санхүү, сэтгэл санааны хямралтай тулгарна. Харин та яагаад ч юм энэ үед дэргэд нь байж, туслахаас өөр аргагүй болдог.

Амиа хичээсэн

Хортон дайснууд амин хувиа хичээсэн үзэлтэй. Гэхдээ үүнийгээ чадамгай нууж, тусч зөөлөн хүн мэт харуулна. Тэд танаас ямар нэг юм хэрэгтэй болоход л хүрч ирдэг. Сайн найз нөхөр гэдгээ дурсан ярьж, туслуулаад танд зовлон тохиолдоход сураггүй алга болно.

Хамаг цагийг чинь үрнэ

Хортон дайснуудад танд өөрийн амьдрал, төлөвлөгөө байгаа нь огт пад байхгүй. Гэнэт л гэр, ажил, дуртай кафед чинь орж ирээд өөрийн зовлонгоо яриад суучихна. Яриаг нь таслахад гайхсан дүр үзүүлэн, “Чамд ямар ч хамаагүй гэж үү” хэмээн асуудаг. Эелдэг зөөлөн хүмүүс суугаад л яриаг нь сонсож, хамаг цагаа алддаг. Стрессээ тайлсан тэр этгээд арай гэж нэг юм салахад харин та бөөн стресттэй үлдэнэ.

Таны зовлонг хуваалцахгүй

Хортон дайснууд таныг дэмжиж, туслаж болно. Гэхдээ энэ нь муу найруулгатай кино, жүжиг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Уйлан, нулимс унагааж болох ч тэднээс жинхэнэ сэтгэл үнэртэхгүй.

Бүгдийг шүүмжилдэг

Таны дэргэд бүхнийг шүүмжилж, байнга муулдаг хүн байвал тэр хортон дайсан мөн. Засгийн газар муу ажиллаж байгаа, хөрш айл чинь хогоо орцонд хаясан, булхиатай шүүлтээр манай тамирчин ялагдсан гэдгийг та ч мэдэж байгаа. Гэхдээ та энэ бүхнийг энд тэнд яриад шүүмжлээд байдаггүй. Харин хортон этгээд юу ч байсан муулна. Тийм хүний дэргэд байхад та өөрөө буруутай мэт санагддаг болж, эрч хүч чинь тэр дайсанд шилждэг гэдгийг сана.

Хов жив

Сөрөг энергитэй хортон дайснууд энд тэнд хов тараана. Хэн нэгний үерхэл, нөхөрлөл тэр байтугай гэр бүлийг салгахгүй бол тэдний санаа амрахгүй. Таныг ч үүндээ татан оруулах гэж оролдоно. Татгалзахаар ихэд гомдсон дүр үзүүлдэг.

Тэд таныг хянаж байна

Таны эргэн тойрны хүмүүсээс хэн нэг нь таны ажлын хуваарийн талаар илүү их мэдэж,  хувийн амьдрал, найз нөхөрлөлийг чинь дэлгэрэнгүй мэдэж байвал таныг хянаж байна гэсэн үг. Ил тод, улайн цайм. Хортон дайснуудаас салах ганц арга бол харьцахаа болих. Ангийн анд, ойрын хамаатан байсан ч хамаагүй, шууд салахгүй бол та эрч хүчээ алдсаар, амьдралаараа хохирсоор байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
34
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.