Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр ням гарагт тохионо

Өнгөрсөн жилээс тэмдэглэж байгаа билээ.


Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор НИТХ-ын хурлаар хэлэлцэж, сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдсан.  Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлснээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэж, эцэг эхийн хайр халамжийг мэдрэх,  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох юм. Мөн гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэх, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдлэх, гэр бүл тогтвортой бат бөх болох гэх мэт олон эерэг үр дагаварууд гарах аж.

2016 оноос хойш уламжлал болгон Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд 20 гаруй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгон, гэр бүлд зориулсан 8 удаагийн цуврал сургалт, лекц, хэлэлцүүлэг, тэмцээн уралдаан, гэр бүлийн зөвлөгөө, мэдээлэл, шүлгийн болон захиа бичлэгийн уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор  нийтдээ 20-30 мянган хүнийг хамруулжээ.

НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоос гадна Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгасан.

Энэ сарын сүүлийн долоо хоногийн ням гараг буюу гуравдугаар сарын 26-нд тохиох гэр бүлийн өдрийг бидний зүгээс “Уулзах газар танайд” уриан доор тэмдэглэж байна. Энэхүү гэр бүлийн өдрөөр та гэр бүлээрээ хамтдаа кино үзэх, номын сан очих, амралт сувилалд явах, гэр бүлээрээ хурал хийх, спортоор хичээллэх, музейгээр зочлох, гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж нэг өдрийг гэр бүлдээ зориулаарай. Гэр бүлийн өдрөөр юу хийж өнгөрүүлэх, хэрхэн тэмдэглэхээ мэдэхгүй, нийслэлд гэр бүлд чиглэсэн хөнгөлөлт урамшуулал байгаа, эсэхийг мэдэхгүй хүмүүс дараах линкээр орж мэдээлэл аваарай.

https://www.facebook.com/family.mn/
https://www.facebook.com/events/268770966911904/

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
14
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.