Хайх зүйлээ бичнэ үү

мин

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, гэрлээ унтраагаарай

"Эх дэлхийн цаг”-ийг маргааш зохион байгуулна.


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

"Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Тийм ч учраас жилээс жилд энэхүү арга хэмжээнд нэгдэгсэд хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулж, үр дүнтэй алхам хийхэд уриалан дуудах томоохон арга хэмжээ болсоор байна.

Дэлхийн томоохон хотуудад гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө нэгдэн “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан, "Зориг" сангийн Байгаль орчны залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгчид, "Ариг" Банк, "Залуу дугуйчин" клуб хамтран  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гуравдугаар сарын 25-ны оройн 20:30-21:30 цагийн хооронд “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийг энэхүү хөдөлгөөнд нэгдэн орж гэрлээ унтраан уур, амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг уриалав.

Та бүхэн сошиал орчинд #EarthHourMongolia hashtag-ийг ашиглан бидэнтэй нэгдээрэй. Таны оролцоо хамгийн ЧУХАЛ бас хамгийн ҮНЭТЭЙ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
10
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.