Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ирэх сарын 1-нээс автобусанд зөвхөн карт уншуулж, зорчино

Гэр хорооллын захын иргэдэд 20 мянган карт үнэгүй тарааж өгнө.


Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, дөрөвдүгээр сарын 1-нээс зөвхөн картаар зорчуулах болжээ. Энэ талаар Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. 

“Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор “Одоогоор нийтийн тээврийн 1200 автобуснаас 1100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулсан. Цахим төлбөрийн систем төслийн туршилт амжилттай явагдаж дууслаа. Тиймээс нийтийн тээврийн төлбөрийн системийг 100 хувь цахимжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж, автобусанд байрлуулсан бэлэн мөнгөний хайрцгийг хурааж авахаар болсон. Ирэх сарын 1-ний өдрөөс нийтийн тээврийн автобусанд зөвхөн картаар төлбөрөө хийж үйлчлүүлэх боломжтой” гэлээ.

Одоогоор байдлаар нийтийн тээврээр зорчдог хүмүүсийн 63 хувь нь бэлэн мөнгөөр, 37 хувь нь картаар зорчдог гэсэн судалгааг Нийслэлийн тээврийн газраас өгөв.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн 929 автобус үйлчилгээнд явдаг аж. Өдөртөө 600 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээг илүү боловсронгуй болгож, нийтийн тээврийн орлогыг бүрэн биелүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 1-нээс зөвхөн картаар үйлчилдэг болох юм байна. 

Энэ шилжилттэй холбоотой автобусны картын үнийг хөнгөлж тодорхой хугацаанд 2000 төгрөгөөр зарж эхэлсэн аж. Мөн гэр хорооллын захын иргэдэд 20 мянган карт үнэгүй тарааж өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн нэг сар хязгааргүй зорчих картыг том хүн 25 мянган төгрөгөөр, хүүхэд 8 мянган төгрөгөөр худалдан авч болно.

Харин орон нутгийн иргэд картаа худалдан авч хэрэглэчихээд буцахдаа эргүүлэн өгч худалдаж авсан мөнгөө буцааж болох сонголтууд гаргасан байна. Түүнчлэн юнителийн дугаартай иргэд симээ солиулж, “U-Money” карттай холбосноор нийтийн тээвэрт бэлэн мөнгө болон карт авч явах шаардлагагүй. Мөн “Хаан банк”-ны карттай иргэд смарт карттайгаа холбосноор өөрийн данснаас автобусны төлбөрөө төлөх ажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
48
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.