Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: Дуучин А.Хишигдалай “ЯГ ТҮҮН ШИГ” нэвтрүүлэгт ингэж оролцоно

Тэр “Тарагтай боов” нэвтрүүлэгт дуучин Б.Маралжингоог дуурайж, ЯГ ТҮҮН ШИГ болж байсан удаатай.


“Яг түүн шиг” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын оролцогчид өнөөдөр тодорлоо. Хэдэн өдрийн өмнө цахим сүлжээгээр тарсан нэрсийн жагсаалт ор үндэсгүй худлаа байсангүй. Албан бусаар цацагдсан эл жагсаалтад байсан хүмүүсээс дуучин Г.Мэнд-Амар, А.Хишигдалай, жүжигчин Г.Бархүү, Б.Ариунцэцэг нар “Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцох нь албан ёсоор зарлагдлаа.

Мөн БНСУ-ын дуу хөгжмийн салбарт багагүй амжилт гаргаад байгаа дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами, дуучин Б.Халиун нар оролцох юм байна. Харин үлдсэн нэг оролцогч нууц хэвээр байгаа бөгөөд ирэх сарын 2-нд эхлэх “Яг түүн шиг” нэвтрүүлгийн эхний дугаараас л олонд дэлгэгдэхээр болжээ.

Тэд дэлхийн оддыг нэгэн тайзан дээр “авч ирж”, үзэгч олонд арван долоо хоногийн турш инээд хөөр бэлэглэх юм. Харин тэд хэн хэнийг хэрхэн дуурайхыг хэн ч таашгүй.

Гэхдээ дуучин А.Хишигдалай хүнийг дуурайж дуулах муугүй авъяастай нэгэн бололтой дог шүү. Түүний хөтөлдөг “Тарагтай боов” хошин нэвтрүүлэгт өнгөрсөн жилийн “Яг түүн шиг” нэвтрүүлгийн ялагч П.Баярцэнгэл оролцсон удаатай. Тэр дугаарт Хишигдалай дуучин Б.Маралжингоог дуурайж дуулдаг хэсэг бий. Үүнээс харвал тэр энэ нэвтрүүлгийн хамгийн хүчтэй оролцогч болохыг үгүйсгэхийн аргагүй. (Доорх бичлэгийн 10:23 хэсгээс үзнэ үү)

  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
33
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.