Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Францын шилдэг жазз хөгжимчний тоглолт маргааш болно


Францын нэрт аман хуурч Лоран Мор маргааш Улаанбаатарт тоглолтоо хийх гэж байна. “Harmonica Moods” тоглолт нь “ЖаззЛаб” агентлагаас зохион байгуулж буй “Жаззын дуу хоолой” цуврал тоглолтын нэг юм. Лоран Морын өмнө дуучин Кенни Вашингтон, Чампиан Фултон, төгөлдөр хуурч Игнаси Терраза Монголд тоглосон билээ. Л.Морын Улаанбаатарт хийх тоглолт Ази дахь аялан тоглолтынх нь гараа болох юм.  

1970 онд Парис хотноо мэндэлсэн Лоран Мор 17 настайдаа хөгжмийн карьераа эхлүүлж, блюз, рок хамтлагуудад тоглож байв. 22 настайдаа жазз хөгжимтэй учирсан нь амьдралынх нь замыг өөрчлөхүйц үйл явдал болж, улмаар 1994 онд CIM буюу Францын жазз хөгжмийн сургуульд элсэн суралцжээ.

2001 онд Германд болсон Олон улсын аман хуурчдын уралдаанаас тэргүүн байр хүртэж байсан Л.Мор  Жазз хөгжмийн сургуульд суралцаж байхдаа венесуэл бөмбөрчин Орландо Полеотой танилцсанаар Афро-Венесэлийн латин жазз тавал хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж Европ, Өмнөд Америкаар аялан тоглох болжээ. 2011-2014 онд тэрбээр БНХАУ, БНСУ-д амьдарч байв. 

Л.Мор бол жазз чиглэлээр уран бүтээл туурвидаг амар хуурчдаас нэгдүгээрт эрэмбэлэгдэх нэгэн. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог аман хуурын дэлхийн аваргын тэмцээнд тэрбээр 2012 онд түрүүлсэн. Маргааш болох тоглолт бол монголчуудын хувьд нэн шинэлэг үзэгдэл юм. 

Тоглолтод Монголын шинэ үеийн шилдэг жазз хөгжимчид болох "Jazz Train" хамтлаг оролцож, шинэ цомгийнхоо уран бүтээлээс толилуулна. Мөн "Anjie's Sisters" хамтлаг оролцоно. 

"Harmonica Moods" тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 20-40 мянган төгрөгийн үнэтэй болж хямдарчээ. Тоглолт маргааш 19.30 цагт ДБЭТ-т болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
13
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.