Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Чой ахайтан” буюу Гён Ми Ри-гийн тухай 12 баримт

Тэрээр жүжигчин, дуучин, модел.


“UBS” телевизээр гарч буй “Дэ Жангум” солонгосын олон ангит кино тун удахгүй буюу энэ долоо хоногт дуусна. Солонгосын бүх цаг үеийн шилдэг 10 кинонд багтдаг “Дэ Жангум” киног Чой ахайтангүйгээр төсөөлөх аргагүй юм. Эсрэг талын дүрийг тун чадварлаг гаргаж, олны хүртээл болгож чадсан БНСУ-ын жүжигчин Гён Ми Ри-гийн тухай 10 баримтыг хүргэж байна. 

Гён Ми Ри 1964 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн.

Тэрбээр жүжигчин төдийгүй дуучин.

Түүнчлэн модел юм.

“Чой ахайтан” 1983 онд Сөүлийн үндэсний урлагийн ахлах сургуулийг төгсөөд Сэжун Их сургуулийн Бүжгийн сургуульд элсэн оржээ.

Түүний кино урлагийн гараа 1986 онд  “Гүроги” драмад дүр бүтээснээр эхэлжээ.

Гён Ми Ри хоёр охин, нэг хүүтэй. Түүний том охин И Юү Би /1990/, дунд охин И Да Ин /1992/ нар жүжигчин.

Тэрээр анхны нөхөр Им Ён Гү-тэй 1987 онд гэрлэж, долоон жилийн дараа салсан байна.

Үүний дараа 1998 онд дахин хуримлаж, И Хун Хонтой гэр бүл болжээ.

Гён Ми Ри-гийн тоглосон шилдэг бүтээлүүдэд 1986 он “Гүроги”, 1988 он “Five hundred years after Joseon Dynasty”, 1995 он “Six brothers and sisters”, 1995 он "LA Arirang", 2003 он “Dae Jang Geum”, 2007 он “Golden bride” зэрэг маш олон кино багтдаг аж.

2009 онд “Аз жаргалтай бүсгүй” нэртэй 9 дуунаас бүрдсэн цомгоо гаргасан.

Чой ахайтан /Гён Ми Ри/, Гу Мён /Хун Ли На/ нар 4 насны зөрүүтэй. Хун Ли На 1968 онд төржээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн онд “Үзэсгэлэнт Гун Шим” олон ангит кинонд дүр бүтээжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
41
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.