Хайх зүйлээ бичнэ үү

мин

Тэрүнофүжид ёкозүна цолны болзол сонсгохгүй

Сүмогийн холбооноос ирэх тэмцээнд түүнд ёкозүна цолны болзол сонсгох талаар огт ярьсангүй.


Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн Осака хотноо өндөрлөж, шинэ ёкозүна Кисэносато түрүүллээ. Тэмцээний сүүлчийн өдөр озэки Тэрүнофүжи нэг даваа илүү тэргүүлж, Кисэносато араас нь нэхэж явлаа. Сүүлчийн өдөр хоорондоо таарсан тул Тэрүнофүжи давахад түрүүлж, уналаа гэхэд дахиад нэмэлт барилдаан байгаа. Кисэносато ёкозүна Харүмафүжид ялагдахдаа зүүн мөрөө гэмтээж орхисон тул ялалтад хэрэгтэй бүх зүйл монгол озэкигийн талд байв. Башёд түрүүлнэ гэдэг ирэх тэмцээнд ёкозүна цолны болзол сонсоно гэсэн үг. Ирэх башёд түрүүлэхгүй байлаа гэхэд үзүүрлэхэд л аварга болно. Мэргэжлийн сүмо таван ёкозүнатай үед орох нь гээд л бөхийн хорхойтнууд бодож суусан нь лавтай. Гэвч Тэрүнофүжи хоёр удаа өвдөг шороодож, түрүүлэх сайхан боломжоо алдсан. Гэмтэлтэй Кисэносатогийн түрүүнд Бөхийн өргөө тэр чигээрээ баярлаж байхад озэки Тэрүнофүжи шүгэлдүүлсээр гарч одсон. 14 дэх өдөр сэкивакэ Котошёогикүг тачиай дээр зайлж, ялснаас хойш Осакагийн үзэгчид түүнийг эсрэг талын баатар болгон эсэргүүцэж эхэлсэн. Тэр барилдаанд унасан Котошёогикү арслан цолоо эргүүлэн авах найдваргүй болж, зодог тайлж ч магадгүй болсон билээ. 13 давсан, түрүүлсэн бөхтэй даваа тэнцүү, үзүүрлэсэн гээд л уг нь бол тун сайн амжилт ч Сүмогийн холбооноос ирэх тэмцээнд түүнд ёкозүна цолны болзол сонсгох талаар огт ярьсангүй. Сүүлийн нэг жил дөрвөн удаа кадобан болсон, Котошёогикүг зайлж ялсан нь нөлөөлж, ояката нар Тэрүнофүжид боломж олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
35
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.