Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн шилдэг их сургуулиудын элсэлтийн ярилцлагад түгээмэл ирдэг 5 асуулт

Дэлхийн шилдэг сургуульд яаж элсэх вэ: Оксфорд элсэлтийн ярилцлагын асуултуудаа дэлгэлээ.


Тим Бернерс Ли, Ричард Давкинс, Стивен Хоукинг, Оскар Уайлд гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан олон төгсөгчтэй Оксфордын их сургууль олон жилийн турш дэлхийн хамгийн шилдэг сургуулийн тоонд зүй ёсоор багтсаар ирсэн. “Асар өндөр шалгууртай сургууль” гэх сүрдэм ойлголтыг өөрчлөхийн тулд тус сургууль элсэлтийн ярилцлагын үеэр оюутнуудаас асуудаг зарим асуултуудаа дэлгэлээ. 

Дэлхийн томоохон их, дээд сургуулиуд таны төсөөлж байгаа шиг өндөр мэдлэг, тодорхой баримт нотолгоо шаардсан асуултууд бус харин ярилцлага өгч буй хүний хэрхэн сэтгэн, бодож байгааг мэдэх зорилготой абстракт асуултууд асуудаг байна.

“Таны ямар боловсрол эзэмшсэн, өнгөрсөн хугацаанд ямар боломж тохиож төдий чинээ мэдлэгтэй болсон нь хамаагүй. Харин тухайн сонгосон мэргэжлийн чадварыг эзэмших чадвар, сонирхол байна уу гэдгийг л ярилцлагаар олж мэдэх зорилготой байдаг” хэмээн Оксфордын их сургуулийн доктор Самина Хан ярьжээ.

Та ярилцлагын үеэр асуултаас өөрийгөө аятайхан авч гараад, ярилцлага авч байгаа хүмүүст өндөр сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна уу, аль эсвэл ямар потенцальтай хүн гэдгээ илэрхийлж чадах хариулт өгч байна уу гэдэг нь маш чухал. Их сургуулийн профессорууд ямар хариулт сонсохыг хүсдэг тухай мэдэхийг хүсвэл Оксфордын их сургуулийн веб хуудас руу зочилж, илүү ихийг олж мэдээрэй.

Харин одоо жишээ болгож дараах таван асуултыг хүргэж байна. Танаас ийм асуулт асуувал юу гэж хариулах тухайг нэг бодоо үзээрэй.

1. Юу ямар нэгэн роман, эсвэл жүжгийн зохиолыг “улс төрийн” шинжтэй болгодог вэ?

(Энэ төрлийн асуултыг Орчин үеийн хэлний ангид элсэх гэж буй оюутнуудаас асуудаг)

2. АНУ-д дөрвөн нас баралт тутмын нэг нь хавдраас үүдэлтэй байдаг бол Филиппинд 10 нас баралтын нэг нь л хавдраас болсон байдаг. Таны бодлоор үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байгаа вэ?

(Queen’s College-ийн анагаахын ангид элсэх гэж буй оюутнуудаас ингэж асуужээ)

3. Эгц босоо ханатай залгаа шат байна гэж төсөөл. Тэр шатны дундах гишгүүр нь бусдаасаа өөр өнгөтэй байг. Тэгвэл шат газар унах үед дундах гишгүүр шалан дээр ямар хэлбэр үүсгэх вэ?

(Энэ асуултыг Church college-ийн Математикийн ангид элсэх гэж буй оюутнуудаас асуусан байна)

4. Хэн нэгнийг буруутгахад юу гол нөлөө үзүүлдэг вэ?

(Anne’s College-ийн улс төр, философи, эдийн засгийн ангид элсэгчдээс асуудаг асуулт)

5. IQ-ийн тестэнд айлын том хүүхдүүд багачуудаасаа илүү өндөр оноо авдаг болохыг нэгэн судалгаа баталсан байдаг. Үүний шалтгаан юу вэ?

(St Anne’s College-ийн боломжит туршилтын сэтгэл зүйн ангид элсэх гэж буй хүмүүс энэ төрлийн асуултад бэлтгэлтэй байх хэрэгтэй)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.