Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнгөрсөн зуунд “унтарсан” спортын 5 брэнд

Будант Альбионы ихэнх баг “адмирал” өмсгөлтэй байсан цаг бий.


Өнгөрсөн зууны 70-80 оны үед хөлбөмбөгчид одооныхоос огт өөр харагддаг байлаа. Тамирчдын үс засалт, өмсгөлийн өргөн нарийн гээд моод үнэхээр өөр байжээ. Тэр үед спорт ялангуяа хөлбөмбөгийн ертөнцөд ноёрхож байсан боловч шинэ зуунд сураггүй болсон таван брэндийг танилцуулья.

“Admiral”
Үүссэн он: 1914, Их Британи

1960-аад оны дунд үеэс 1990 он хүртэл энэ брэнд Английн багуудыг өмсгөлөөр хангаж, шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 15 жил ажилласан юм. Будант Альбионы ихэнх баг “адмирал” өмсгөлтэй байсан цаг бий. Гэвч өрсөлдөөнд ялагдаж, гэрээгээ Umbro-д алдсаныхаа дараа дампуурлаа зарласан юм. Хэд хэдэн удаа энэ брэндийг сэргээх гэж оролдсон боловч бүтээгүй, гэхдээ хоёр жилийн өмнөөс дахин ажиллаж эхэлсэн. Брэнд  “Admiral” Их Британийн хөлбөмбөгийн түүх, цэцэглэн мандалттай салшгүй холбоотой. Одоогийн “Admiral” хуучны алдарт брэндээс өөр болсон. Их Британиас гадна өөр улсад үйлдвэрлэгдэж, нийтэд зарагддаг жирийн нэгэн хувцас болжээ.

“Hummel”
Үүссэн он : 1923, Герман

1970-1980 онд Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөл нь “Hummel” байсныг санаж байгаа биз дээ. 2009 онд энэ брэнд Сьерра-Леон улсын шигшээ багийн өмсгөлийг урлажээ. Зөгийн дүрстэй лого нь 1923 оноос хойш өөрчлөгдөөгүй.

Данийн “Hummel” брэнд тэр үедээ спортын хувцасны загварыг шинэчлэн өөрчлөгч нь байв. Өвөрмөц ханцуй, биенд наалдсан өмсгөл, чанартай даавуу гээд л “скандинав минимализм” хэмээх тогтсон ойлголтыг тэр чигээр нь өөрчилсөн юм. Өмдний хажуугийн “гацуурхан”-ыг олон компани дууриасан даа.

“Kappa”
Үүссэн он : 1916, Итали

Өнгөрсөн зууны наяад онд "Kappa” брэнд 20 гаруй багийн өмсгөлийг бэлтгэж, Ямайк, Болгарын шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгч нь байлаа. Нүцгэн эрэгтэй эмэгтэй хүний дүрс спортын хувцасны бүтэн үеийн бэлгэ тэмдэг болно гэж хэн санах билээ. Алдар хүндийн оргилд байхдаа тус брэнд "Барселона”, “Милан”, “Рома”, “Ювентус” гэсэн томчуудыг хувцаслаж, хөл бөмбөгийн хорхойтнууд Kappa л өмсдөг байлаа. Энэ брэндийн ачаар Европт casual соёл үүссэн гэж үздэг. Одоо ч “Kappa” спорт хувцсаа хийсээр байгаа. Гэхдээ илүү нийтэд зориулсан хэлбэртэй болж, Азийн орнуудад үйлдвэр нь шилжжээ.

“Fila”
Үүссэн он : 1916, Итали

Энэ брэнд "Kappa”, “Lotto” шиг алдарт гарч байгаагүй. Гэхдээ хөлбөмбөгийн ертөнцөд “Sergio Tacchini”, “Stone Island” брэндүүдийн нэгэн адил нэр хүндтэй. “Fila” 1946 онд үүсэхдээ даавууны үйлдвэр байлаа. Удалгүй дотуур хувцас хийж, 1973 оноос спорт хувцасны салбарт оржээ. Шведийн домогт газрын теннисчин Бьорн Борг энэ хувцастай Их Дуулга цувралын 11 удаагийн аварга болсноор олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Том Уотсон, Райнхольд Месснер, Альберто Томба, Мозес Тануи, Ким Клийстерс нар "Fila”-тай гэрээтэй байв. Хөлбөмбөгөөс гадна теннисчид түүнд дуртай байлаа.

“Le Coq Sportif”
Үүссэн он : 1882, Франц

Энэ брэндийн хувцастай хөлбөмбөгийн шигшээ багуудад Алжир, Афганистан, Ираны багууд байлаа. Мөн Францын шигшээ багийн албан ёсны хувцсыг Le Coq Sportif хийдэг байсан билээ. Хөлбөмбөгийн ДАШТ, Тур де Франс, регбийн дэлхийн цом, олимпийн наадам гээд олон том тэмцээнтэй тэд хамтран ажилладаг байсан. 1970 оны эхээр телевизээр сурталчилгаагаа цацсан анхны спорт брэнд нь Le Coq Sportif байв. 125 жилийн түүхтэй энэ брэнд XX зууны эцсээр бараг алга болсон. Гэхдээ одоо сэргэж байгаа сураг дуулдсан. Францын хөлбөмбөгийн шигшээ баг ч энэ брэндийн тахиагүй болоод удаж байгаа билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
38
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.