Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Иргэдийн англи хэлний мэдлэг эдийн засагт шууд нөлөөлдөг


"Harvard business review" сэтгүүлээс иргэдийн англи хэлний мэдлэг улс орнуудын эдийн засагт шууд нөлөөлдөг тухай судалгааг танилцуулжээ. Дэлхийн эдийн засгийн форумын цахим хуудаст дээрх судалгаатай холбоотой нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна. 

Дэлхий даяар тэрбумаар тоологдох хүн англи хэлийг сурах гэж хичээж байгаа нь хувь хүний хөгжилд анхаарч байгаа хэрэг биш, эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. 

Бөмбөрцгийн бизнесийн хэл болсон англи хэлтэй оронд төрсөн хүмүүст боловсролтой болох хялбар байж болно. Хөгжиж буй зах зээлтэй БНХАУ, ОХУ болон Бразил гэх мэт албан ёсны хэлээр Англи хэлийг нэрлээгүй орны хүмүүс эх орон болон хилийн чанадад өөртөө шинэ боломж нээхээр уг хэлийг сурдаг. 

Амжилттай бизнес эрхэлж байгаа лидерүүд англи хэл сурсан хүмүүст яагаад анхаарлаа хандуулдаг вэ?

Хүн амд эзлэх англи хэлний мэдлэгтэй хүмүүс болон эдийн засгийн нөхцөл байдал хоорондоо шууд хамааралтай болохыг судалгаа харуулж байна. Англи хэлний индексээр тэргүүлэгч орнуудын нэг хүнд ногдох орлого хамгийн өндөр байгаа юм. Мөн дэлхий даяар хүний нөөцийн мэргэжилтнүүдээс авсан судалгаанаас үзэхэд, англи хэлтэй ажилтнуудын цалин бусад хүнийхээс 30-50 хувиар их байгаа юм. 

Англи хэлний чанар болон нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр нь шууд хамааралтай. Англи хэлний чадвараа сайжруулахад цалин өсдөг учраас улс орнуудын Засгийн газар хэлний сургалтад хөрөнгө оруулалт хийж байна. Микро түвшинд харвал, англи хэлний чадвар сайтай хувь хүн сайн ажилд орж чаддаг.  

Хойд Европын орнууд англи хэлэнд яагаад ач холбогдол өгдгийг энэхүү судалгаа тайлбарлаж байна. Тухайлбал, экспортын орлого багатай Шведийн эдийн засаг сайн байгаагийн үндсэн шалтгаан нь англи хэлний мэдлэгтэй олон иргэнтэй нь холбоотой юм. 

Англи хэл нь дан ганц орлого нэмэгдүүлдэггүй. Амьдралын чанар сайжруулдгийг англи хэл болон хүний хөгжлийн индексийн корреляцаас харж болно. Хүний хөгжлийн индекст боловсрол, дундаж наслалт, бичиг үсэг тайлагдсан байдал зэрэг ордог. Дээрх графикаас харахад, хүний хөгжлийн индексийн оноо өндөр байгаа орны иргэдийн англи хэлний мэдлэг ч өндөр байгаа юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
11 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
28
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.