Хайх зүйлээ бичнэ үү

мин

Нийслэлийн Засаг даргын Европ дахь айлчлал өндөрлөлөө

Энэ сарын 20-26-нд Европын хотуудад айлчиллаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-26-нд Европын хотуудад айлчлал хийгээд ирлээ. Хотын даргын гадаад дахь анхны айлчлал нь Польш улсын нийслэл Варшав хотоос эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Варшав хотын дарга Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ханна өөрсдийн туршлагаасаа хуваалцахад таатай байна гэдгээ илэрхийлээд зарим салбарын боловсон хүчнийг дадлагажуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр туслах боломжтой гэсэн юм. Варшав хотод хийсэн айлчлалын үеэр тус хотын ундны ус цэвэршүүлэх “Линдлэй” байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн Варшав хотын “Чайка” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын айлчлал Унгарын нийслэл Будапештэд үргэлжилсэн. Будапешт хотын дарга Иштван Тарлоштой уулзсанаар тус хотод хийх айлчлал эхэлсэн. Уулзалтаар хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа соёл урлагийн салбарт илүү боломж бийг хотын дарга нар тодотгож байлаа. Энэхүү уулзалтын дараа С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Будапешт хотын орлогч дарга Габор Багдитай уулзаж тодорхой асуудлуудаар санал бодлоо солилцлоо. Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Унгарын Гадаад хэргийн дэд сайд Сабо Ласлотай уулзав. Энэхүү уулзалтаар С.Батболд, Саба Ласло нар хоёр улсын харилцаанд гарч буй бэрхшээл, өргөжүүлэх боломж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон юм. Будапешт хотод хийсэн айлчлалын үеэр автобус угсрах “Евопро” компанийн үйл ажиллагаатай танилцав.

Тус үйлдвэр нь цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй эко автобус үйлдвэрлэдэг юм байна. Цахилгаан автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 200 км явах хүчин чадалтай аж. Мөн тус үйлдвэр автобусаа дээгүүр явах троллейбусны шугамнаас цэнэгээ авч болдог байдлаар үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Ингэснээр том оврын бус жижиг зай хураагуур тавьдаг болж цахилгаан автобусны өөрийн үнэ багассан гэнэ. Монголын хувьд тролейбусны шугамтай тул ийм загварын автобус ашиглах боломжтой гэж “Евопро” автобус угсрах үйлдвэрийн Азийн зах зээлийг хариуцсан стратегийн зөвлөх Сираки Пал ярьж байлаа. Будапешт хотод хийсэн айлчлал амжилттай өндөрлөж, С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Германы Берлин хотыг зорьсон юм.

Хотын даргын айлчлал Германы нийслэл Берлин хотод үргэлжиллээ. Тус хотод хийсэн айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Берлиний Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ярилцав. “Улаанбаатар болон Берлин хот уламжлалт сайхан харилцаатай. Ялангуяа зам харилцаа, байгаль орчин, хотын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд энэ тогтсон харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх сонирхолтой байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чебли хэллээ. Мөн тэрбээр ирэх долдугаар сард Берлин хотын даргын Улаанбаатар хотод хийх айлчлалын үеэр асуудлуудаа илүү нарийвчлан ярилцахаар хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
16
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.