Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2030 онд “сүйрч” мэдэх Азийн таван орны тоонд Монгол багтлаа

Монгол, Хойд Солонгос, Азербайжан хамтдаа 2030 онд “сүйрнэ”


Түүхий эдийн үнээс хамааралтай Азийн таван орны эдийн засаг 2030 онд “сүйрч” мэдэх тухай тайлбарласан нийтлэл www.nationalinterest.org цахим хуудаст гарчээ. Эдийн засаг нь “сүйрэх” Азийн таван орны нэгээр Монголыг нэрлэсэн байна. Орчуулан хүргэж байна. 

Дэлхийн эдийн засгийн төв нь Ази тив болж магадгүй тухай ярьдаг. Гэхдээ энэхүү бүүмд Азийн бүх орон хамрагдахгүй. Орон бүр өөрийн гэсэн асуудалтай. Дор дурдсан Азийн таван орны эдийн засаг 2030 онд ч асуудалтай байх төлөвтэй байна. Учир нь доорх таван орны эдийн засаг түүхий эдийн үнээс шууд хамааралтай юм. Тиймээс энэ таван орныг эдийн засгийн аюултай бүсэд хамруулж байна. 

1. Хойд Солонгос 

Азийн хамгийн муу эдийн засагтай орны тоонд тус эзэнт улс багтаж байгаад гайхах зүйл ерөөс байхгүй. Коммунистуудын эрхшээлд байдаг Хойд Солонгос нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2016 онд сүүл мушгиж, 100 онооноос ердөө 2.3-ийг авчээ.  

Ингэснээр тус улс нь бизнес эрхлэхэд хамгийн таагүй орон болж буй. Иргэдэд нь хувийн өмчтэй байх эрх байхгүйгээс гадна нэг хүнд ногдох ДНБ ердөө 1800 ам.доллартай тэнцэж байна. 

Тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш унаж, гиперинфляцитай нүүр тулсан 2009 онд валютаа дахин үнэлсэн байдаг. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын шаардлагаар БНХАУ Хойд Солонгост худалдааны хориг тавьсан. Тус улсын нийт экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг ба дийлэнх нь нүүрс болон алт байдаг аж. 

2. Папуа Шинэ Гвиней

БНХАУ-ын эдийн засаг цойлж байх үеийг дагаж сэргэсэн орон бол Папуа Шинэ Гвиней юм. Тус улсад “Exxon Mobil” компани байгалийн хийн төсөл хэрэгжүүлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт дээд цэгтээ тулжээ. Ингэснээр өнгөрсөн онд тус улсын эдийн засаг урьд хожид байгаагүй ихээр тэлжээ. 

Гэхдээ тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2700 ам.доллартай тэнцэж байна. Азийн хөгжлийн банкны тайлангаас харахад, тус улсын эдийн засаг 2015 онд 10 хувиар өсөж байсан бол энэ жил ердөө 2.4 хувьд хүрэх нь. Харин ОУВС ирэх жил тус улсын эдийн засаг ердөө 1.4 хувиар өснө гэж таамаглаж буйгаа танилцуулсан байна.  

Түүхий эдийн үнэ уруудах үе нь Засгийн газрын зардал өссөн үетэй давхацсан нь тус улсыг их хэмжээний өртэй болгожээ. 

3. Монгол 

Монголын эдийн засгийн нөхцөл байдал Папуа Шинэ Гвинейгийнхтэй тун төстэй. Түүхий эдийн ханш өндөр байх үед Монголын эдийн засаг хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн байдаг. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том, алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7.8, 2015 онд 2.3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0.8 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа гэж Дэлхийн банкнаас мэдээлжээ(2016 оны ДНБ-ий өсөлт 1 хувьтай тэнцсэн орч.).

Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын нийт экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг. 

4. Азербайжан

Азербайжаны орлого гэнэт өсөж, ядуурлаа бууруулж чадсан түүх бий. Гэхдээ тус улсын ДНБ-ий 40 хувийг газрын тос болон байгалийн хий бүрдүүлж байгаа нь төсвийг эмзэг болгож байгаа юм. 

Социалист орны бүрэлдэхүүнд багтаж байсан Азербайжаны эдийн засаг 2016 онд агших нигууртай. Харин 2017 онд ДНБ 1 хувиар өснө гэсэн таамаг бий. Тус улс Монгол болон Папуа Шинэ Гвинейтэй адилаар түүхий эдийн экспортоос хамааралтай байдлаа засаж, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай нүүр тулж буй. Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн байгууллагын чанараа сайжруулж, жижиг дунд бизнест зээл өгөх замаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөж буй юм. Ингэснээр Азербайжаны эдийн засаг эрсдэлээ тараан байршуулах боломжтой болох гэнэ. 

5. Казахстан

Азербайжантай адил хуучин социалист орны бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстаны эдийн засаг газрын тосны үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж байдаг. Тус улсын эдийн засаг 2015 онд ердөө нэг хувиар өссөн бол 2017 онд 0.7 хувиар өсөх төлөвтэй байна. 

Тусгаар тогтнолоо зарласнаас хойш Нурсултан Назарбаевийн удирдлагад байгаа тус улс БНХАУ-ын “Торгоны зам” төслөөс ихийг хүлээж байна. Тус улсын Засгийн газар мөнгөн тэмдэгтээ дахин үнэлж, бизнесийн орчинд шинэчлэл хийж буйгаа зарлаж, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа. Гэхдээ эрх зүйн орчин болон хүнд суртлаас болж хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа гэнэ. 

Тус улсын Ерөнхийлөгчийн “Kazakhstan 2050” хөтөлбөрийн хүрээнд тус улс 2050 он гэхэд ТОП 30 эдийн засагтай орны нэг болох зорилго тавьжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
13
1
2
55
5
2
16

Сэтгэгдэл бичих (20)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Benji 2019.04.30 64.119.25.250

neeree unen ch ymuu gejiitel 5t kazakstan bolood ywchihiin hud hud

0 Хариулах


Зочин 2019.04.29 75.156.24.125

Hahahah yu gej tiim yum bhawdee tgsnee kazakstan ntr ch bh shg lol niigmiin setgel zuig yuund beldeed bna ???????

1 Хариулах


У 2019.04.28 103.212.116.92

Улаанбаатар хэцүү болно.

0 Хариулах


Зочин 2019.04.28 202.9.45.249

hen yu hutsaad bgaam bee,

0 Хариулах


Баяр 2019.04.28 73.39.138.6

Хулгайчуудыг 2020 онд дахин сонгох юм бол Монгол шууд Хятад болно.

0 Хариулах


Бат 2019.04.26 81.206.223.83

Ийм худал зүйлыг нийтэд тараах хэрэг юу байна Орос,Хятад-2 дайтаагүй тохиолдолд Монгол тайван байна.

6 Хариулах


ҮНЭН ЗӨВ, ЭХ СУРВАЛЖТАЙ МЭДЭЭЛЭЛ ХҮСЬЕ 2019.04.26 66.181.161.20

Энэ UB.LIFE-г дажгүй сайт гэж боддог байсан чинь ялгаагүй л дэмий, хүний тархи хий хоосон угаасан ялгаагүй хогийн сав шиг юм байж дээ.

0 Хариулах


Зочин 2019.04.26 139.5.216.177

Түүхдээ сүйрч байгаагүй Монгол доош нь чихэх гэж ядах юм Монголыг мэдэхгүй байж донгосоод л

2 Хариулах


Зочин 2019.04.24 81.183.126.157

Хуцөө.

0 Хариулах


Зочин 2019.04.24 121.185.82.199

Hutshima

0 Хариулах


Haanaas hen ingej dugnesen um boldoo ? Hudlaa !! 2019.04.23 202.9.42.122

haanas hen dygenesen um ? Hudlaa yruad l

0 Хариулах


Зочин 2019.04.23 103.26.195.167

Хэдийгээр харанхуй нийгэм ч гэсэн хэн нэгний сэтгэгдэл маягтай зүйлийг аль нэг томоохон хүрээлэнгээс судлаад гаргаад тавьчихсан ЭШ ажил мэт хүлээж авдаг гэж юу байх вэ. Гэхдээ МАНАН тайд хөвж яваа хөлөг онгоц орчин тойронд юу байгааг харалгүй том хад мөргөөд сүйрэх магадлал маш өндөр гэдэгтэй санал нэг бна.

0 Хариулах


dz 2019.04.23 202.131.234.142

гарчиг нь агуулгаас хэт сүртэй юмаа. 2016 оны тааамаглал төдий мэдээ бн. жаахан худрагатай юм тавьж бай

0 Хариулах


Zochin 2019.04.23 202.21.108.79

Hudla medeelel bn, Negdsen undesni baigullagiin sudalgaa shal oir zuiliig oguulj baisan, zow unen medeelel bicheesei setguulch geh humuus

1 Хариулах


Ии ий 2019.04.22 202.9.45.58

Япон, Америк, Хятадын урд хэсэг, далайн зарим арлууд удахгүй усанд живнэ.

0 Хариулах


Зочин 2019.04.22 202.126.89.250

Бодох л асуудал. Дээр нь буруугаа Монгол хүн дан гаднаас хайдаг. Хятад хятад л гээд байна -- энэ буруу шийдвэрүүд бүгд л өөрсдийн гаргасан шийдвэрүүд шд. Эдийн засгийг одоогийн байгаа царайгаар нөхөж босгож чадахгүй ээ.

0 Хариулах


Зочин 2020.05.22 162.158.34.133

Unen unen. Mongolchuud shuumjleld durgui deere buruug bainga busdaas haij, hii hooson tseejee deldseer baigaad delhiigees archigdah vii de.

0 Хариулах


Зочин 2019.04.23 202.126.89.170

Санал нэг байна. Бид өөрсдийн буруугаа бусадруу чихээд сурчихсан явдал. Оюу толгойн гэрээг манай л зөвшөөрч хөөрцөглөөд юм үзээгүй царай гаргаж байж том алдсан шүү дээ. Одоо болохоор рио тинто буруутай. гэх мэт.

0 Хариулах


АРД 2019.04.22 202.9.42.238

ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ЭХ ОРНО, БАЯЛГАА ХЯТАДАД ХЯМДХАН ЗАРАХ СОНИРХОЛТОЙ ХАНДАЖ БАЙХАД ГАДААДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙНХАН ИЙМ ДҮН ШИНЖИЛГЭЭ ГАРГАЛГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ ДАЛАЙ ЛАМ МОНГОЛД ИРСНИЙ ТӨЛӨӨ ХЯТАДЫН УДИРДЛАГУУД МОНГОЛЫН ТАЛД ЮУ ГЭЖ ҮҮРЭГ ӨГЧ БАЙЛАА ДАА АН-ЫН ЭРДЭНЭИЙН ХЭЛДГЭЭР ЖИНХЭНЭ ГӨЛӨГ БОЛЖ БАЙСНЫГ БИД САНАЖ БАЙНА БИТГИЙ ИЙМ БАЙГААСАЙ ГЭЖ МОНГОЛ ХҮН БҮР ЭМЗЭГЛЭНЭ УДАХГҮЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА АЙЛЧЛАЛ ХИЙНЭ БАЙДЛЫГ АЖИГЛАЯ.

1 Хариулах


Би мэднэ 2019.04.22 59.153.113.184

Яах гэж ингэж шааж байдаг байна даа. Монгол бусадтай адилгүй мал аж ахуй газар тариалан гээд уул уурхайгаас хамаарахгүй бүрэн хөгжих бололцоотой улс. Орос Хятадыг холбосон төмөр замаа холбчихвол болоо.

0 Хариулах


Зочин 2019.04.29 159.93.20.156

Мал аж ахуй газар тариалангаар амь аргацаана уу гэхээс яаж бүрэн хөгжих вэ дээ? Дэлхийн хөгжил хаашаа явж, ямар салбарт эрэл үүсч байгаа энэ тэр ойлголт түй ч алгаа тээ. Яана даа хэдүүлээ

0 Хариулах


Зочин 2019.04.23 66.181.161.74

Орос хятад 2 зүүн талаар хоорондоо шууд холбогдсон. Тэрүүгээр нь зөвхөн ачаа тээвэр л явна. Тун удахгүй монгол дамжиж илүү мөнгө төлөхөө больж мэдхэл байх шүү

0 Хариулах


Зочин 2019.04.22 202.126.89.250

Чи мэдэхгүй байна , эдийн засгийн ном олж унш, тэгээд дараа нь мэднэ гэж бич. Ийм байдлаар явбал унахаас өөр аргагүй. Гадаад өрийг хэдэн малаар төлж чадахгүй 20 тэр бум доллар. Төмөр замаа юугаар холбоод юугаар нөхөх гэж байгаам?

0 Хариулах


Зочин 2019.04.22 202.126.89.109

Монгол харин ч ойрын жилүүдэд хөгжих боломжтой болж бна. Төмөр замуудын ажил эхэллээ. Нефьт боловсруулах үйлдвэр баригдаж эхэллээ. Эхэллээ гэдэг хамгийн сайхан үг.

0 Хариулах


Зочин 2019.04.29 159.93.20.156

Нийтлэлээ ойлгосон бол наад төмөр зам, нефтийн үйлдвэрүүд маниуст хэрэггүй байгаа юм. Түүхий эдээс хамааралтай улсууд мөхнөө гээд байхад, түүхий эд анхан шатанд боловсруулах түүнийг зөөх юмаа хийж байна гээд баярлаад байх юм.

0 Хариулах


Зочин 2019.04.23 202.21.108.107

Бензин нэрж эхэллээ!!!! Бүх машинууд цахилгаанд шилжлээ!!!! Хүрэлсүх "ПИЗ" дашийн шог

0 Хариулах


Зочин 2019.04.23 66.181.161.74

Аль хэдэн жилийн өмнө эхлээд дуусах байлаа

0 Хариулах


Tseegii. 2019.04.22 103.26.193.2

Бурхан өршөө.Эх нутагтайгаа л үлдий.

0 Хариулах


Зочин 2019.04.23 202.126.89.170

Монгол зөвхөн ХАА н оргионик бүтээгдэхүүн болох билчээрий малын мах. Үс ноос ноолуур. хүнсний ногоо зэргээ ойрын үед хөгжүүлбэл хөгжил ойрхон байгаа. Төрийн час хийсэн бодлого. хэрэгжүүлэх арга механизм. сахилгха хариуцлагаа л өөд нь татах.

0 Хариулах