Хайх зүйлээ бичнэ үү

мин

UB.LIFE-ийн туршилт: Та “Шинэчлэлийн давалгаа”-г хэрхэн ашиглаж байна вэ?

"Шинэчлэлийн давалгаа" хүмүүст хэрхэн хүрч байгааг туршлаа.


“Шинэчлэлийн давалгаа”. Энэ үг танд танил сонсогдож магадгүй. Хэрвээ та “Юнивишн”-ийн хэрэглэгч бол аль хэдийнэ мэдэж байгаа. Учир нь энэ сарын 1-нээс “Юнивишн” компани “Шинэчлэлийн давалгаа” хөтөлбөр эхлүүлж, хэрэглэгчиддээ сюрприз барьсан билээ. Нийт зургаан төрлийн давалгаа өрнүүлж байгаа бөгөөд эдгээр давалгаа хүмүүст хэрхэн хүрч байгааг туршлаа.

Энэ удаагийн UB.LIFE-ийн туршилтад П.Нямцэдэв, О.Мөнхбат, Л.Болор-Эрдэнэ нар оролцсон юм. Тэд яагаад  “Юнивишн”-г сонгосон тухай болон “Шинэчлэлийн давалгаа”-г хэрхэн ашиглаж байгааг туршсанаа хүргэе. 

Л.Болор-Эрдэнэ /Нягтлан бодогч/

Нөхөр бид хоёр хувиараа бизнес эрхэлдэг болохоор оройтож ирэх тохиолдол цөөнгүй. Тогтсон цагаар ажиллана гэж бараг байхгүй. Тийм болохоор гэртээ ирээд мэдээ мэдээлэл, үздэг олон ангит кино болон дуртай нэвтрүүлгээ нөхөөд л үздэг. Одоо ч цаг сайхан болж, техник технологи хөгжөөд хүссэн зүйлээ хийдэг болж дээ.  

Танайх яагаад “Юнивишн”-г сонгосон бэ?

Өмнө нь хэрэглэж байсан кабель маань бага зэрэг салхилж, шуурахад л гацаад гарахаа больчихдог байсан юм. Дээрээс нь бидэнд шаардлагагүй, үздэггүй сувгууд их байсан л даа. Тэгээд солихоор шийдэж, бусад кабелийг судалсан. Тэгээд хүмүүс “Юнивишн”-г их сонгож байгааг мэдээд манайх ч сонгосон. Одоо бол цаг агаар ямар ч байсан зурагт алдаа зааж, гацахгүй амар байна. Хүүхэд, хөгшид гээд хэн хэнийх нь үзэх дуртай сувгуудтай. Хүүхдүүд орчин цагаа дагаад янз бүрийн л юм үздэг бололтой. Бид нар мэдээгээ үзэж, дуртай киногоо харах юм. Хажуугаар нь мэдээж интернэтээ хэрэглэнэ. Олон жил уулзаагүй анги хамт олонтойгоо фэйсбүүкэд “тааралдаж”, тэндээс бие биенийгээ олж, уулзалт товлодог болж байна. Ингээд бодохоор интернэт гэж хүмүүсийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эд болж. Би сүүлийн үед “Жангум” үзэж байгаа. Гарч байгаа цагт нь үзэж чадахгүй болохоор завтай үедээ нөхөж үзэж байна. Нөхөж үздэг үйлчилгээндээ их дуртай.

“Шинэчлэлийн давалгаа” хөтөлбөр танд хэр санагдаж байгаа вэ?

Энэ сараас шинэчлэгдээд өөр болсон байсан шүү. Нэлээд суваг нэмэгдээд, зарим нөхөж үзэж болдоггүй сувгуудыг ухрааж үздэг болсон байсан. Эгч нь кино багцыг их сонирхож байгаа. Хүссэн үедээ дуртай киногоо үнэгүй үзэх боломжтой юм байна лээ. Монгол киноны багцад нь олон ангит кинонууд байгаа нь таалагдсан. “Мөрөөдлийн хөлөг онгоц” киног үзнэ гэж төлөвлөчихөөд л байна. Нэлээд дээр үед гарч байсан кино. Ази, Холливуд багцад нь ч ялгаагүй гоё кинонууд байсан. Англи, солонгос хэлээр юм уу монгол хэлээр үзэх боломжтой юм билээ. Хадмал орчуулгатай кино үзэхэд түвэгтэй байдаг юм. Тэгсэн эдгээр кинонд дуу оруулчихсан учраас бидэнд амар байна даа. Эхлээд үнэгүй үздэг кино багцаа “Видео сан”-гаас хайсан нь буруудсан. Тусдаа “Кино багц” цэс үүссэнийг хүүхдүүдээсээ л мэдлээ. Мэдэхгүй байгаа хүмүүст хэлэхэд “Видео сан”-гийн хажууд нь “Кино багц” гээд тусдаа цэс байгаа юм билээ. 

О.Мөнхбат /Бармен/

Бидний өдөр тутмын амьдрал маш завгүй өнгөрч байгаа болохоор ихэнх мэдээ мэдээллээ интернэт болон зурагтаас л авч байна. Ажлын заваараа ч юм уу, орой гэртээ хариад унтахаасаа өмнө дуртай нэвтрүүлэг, киногоо үзэж алжаалаа тайлдаг. Ер нь ихэнх хүмүүс гурвалсан үйлчилгээтэй кабель сонгодог болжээ. Энэ нь ч гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн дуртай зүйлээ хийж, амрахад дөхөм болсон юм шиг санагддаг. 

Танайх яагаад “Юнивишн”-г сонгосон бэ?

Манайх гэртээ “Юнивишн”-тэй, ажил дээр ч ялгаагүй. Ер нь “Юнивишн” бусад кабелийн телевизийг бодвол гацдаггүй, олон сонирхолтой сувагтай болохоор үзэх дуртай. Ялангуяа үзүүштэй суваг олон гэдгийг хүмүүс мэдэж л байгаа байх. Миний хувьд хөгжмийн болон спорт суваг үзэх дуртай. Хөгжмийн сувгуудаас “Trace Urban”, “MTV Asia”, “RuTv” болон “Channel11”-г үздэг. “Channel11”-ээр гардаг “Тарагтай боов” нэвтрүүлэг хөгжилтэй шүү. Бас гитар сонирхогч хүмүүст зориулсан “440hz” гитар сургалтын нэвтрүүлэг үзэж, хичээлийг нь дагаж хийдэг. Энэ сараас “SPS”-ийн спортын сувгууд үнэгүй гардаг болсныг хүмүүс сайн мэдэж байгаа байх. Хааяа ажлынхаа заваар спортын тоймоо үздэг.

“Шинэчлэлийн давалгаа” хөтөлбөр танд хэр санагдаж байгаа вэ?

Миний хувьд маш их таалагдаж байгаа. Ялангуяа би спортын сувгууд үнэгүй гарч байгаад баярлаж байгаа шүү. Хааяа ажлынхаа заваар спортын тойм үзчихдэг юм. Ихэвчлэн “SPS” сагсанбөмбөг, “SPS” тулаан сувгийг үздэг. Дуртай тамирчид болох МакГрегор, Леброн Жеймс, Коби Брайнт зэрэг шилдэг одуудын тоглолт үзэх сайхан байдаг. Шаардлагатай үед гэрийн утсаа ч ашиглачихна. Гэрийн утсаараа “Юнивишн”-ий суурин утастай найз нөхөд, хамаатнуудтайгаа үнэгүй ярьдаг болсон учраас гэрийн утсаа сайн ашиглаж байна.Видео санд нь ч сүүлийн үеийн топ кинонууд ордог. Одоо бол “Кино багц”-аас нь дуртай киногоо сонгоод үзэх ч боломжтой боллоо. Би хамгийн сүүлд Шайлен Вүүдлий, Кэйт Винслетийн тоглосон “Divergent”-ийг үзсэн. 

П.Нямцэдэв /Сэтгүүлч/  

Хоёр хүүхдээ хараад гэртээ байгаа болохоор өдөртөө заавал зурагт үздэг. Хоёр хүүхдэдээ хүүхдийн суваг тавьж өгчихөөд, гэрийнхээ ажлыг хажуугаар нь амжуулдаг юм. Нөхөр бид хоёр хүүхдийн сувгаар гардаг бүх нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног бараг мэддэг болсон. Найз нөхөдтэйгөө холбогдох, гадуур өрнөж байгаа үйл явдлыг цаг алдалгүй мэдэхийн тулд интернэтэд зайлшгүй холбогдох шаардлагатай болохоор гурвалсан үйлчилгээтэй кабель суурилуулсан. 

Та яагаад “Юнивишн”-г сонгосон бэ?

“Юнивишн”-г сонгох олон шалтгаан байсан. Хамгийн гол нь гэр бүлийн гишүүн бүрт зориулсан илүү олон боломж, илүү олон давуу талуудыг олгож байгаа шүү дээ. Нөхөр маань спорт сувгууд, хүүхдүүд маань хүүхдийнхээ суваг үзэх дуртай бол би гадаад, дотоодын хоолны нэвтрүүлэг үзэх жишээний. Би “Монгол HD” сувгийн “Өнөө Өглөө” хөтөлбөрийн хоолны буланг үзэж, төрөл бүрийн хоол хийх дуртай. Бас 203 дээр гардаг “Asian food channel”-ийн “Martin Yan’s Asian favorites” нэвтрүүлэг үзэж, бусад азийн орнуудын хоолны талаар мэдээлэл авдаг. Хэрвээ нэг нь дуртай зүйлээ үзэж байвал бусад нь өөрсдийнхөө дуртай нэвтрүүлэг, киног нөхөөд л үзчихдэг. Тийм болохоор удирдлага булаацалдах хэрэг гардаггүй юм. Манай хүүхдүүд “Pororo” хүүхэлдэйн кинонд дуртай, бас хоёр өттэй “Larva” хүүхэлдэйн киног их үзнэ ээ. Зарим хүмүүс “Юнивишн”-г үнэтэй гэж ярьдаг л даа, миний бодлоор энэ асуудал биш. Өөрийн хэрэглээний түвшинд үйлчилгээгээ сонгоход л болно. Багц бүр нь өөр өөр үнэтэй болохоор сонголтоо зөв хийхэд л хангалттай.

“Шинэчлэлийн давалгаа” хөтөлбөр танд хэр санагдаж байгаа вэ?

Миний хувьд ч гэр бүлийн маань хувьд ч ер нь таалагдаж байгаа. Энэ сараас “Шинэчлэлийн давалгаа” эхэлсэн болохоор зарим хүмүүс мэдэж амжаагүй юм шиг байсан. Нийтдээ 6 төрлийн хөтөлбөр байгаа юм байна лээ. Сувгууд нь нэмэгдэж, 100 суваг нөхөж үздэг болоод, спорт сувгуудаа ч үнэгүй болгосон байсан. Үүнээс гадна шинээр нэмэгдсэн үнэгүй үзэх кино багцад нь гоё кино их байсан. Ялангуяа Ази багцынх кинонууд надад сонирхолтой санагдсан. “Mother” киног саяхан үзсэн. Үзээгүй хүмүүст заавал үзээрэй гэж зөвлөе. Бас олон ангитууд нь дандаа гоё кинонууд байна. Энэ сараас эхлээд “Waku Waku Japan” суваг нэмэгдсэн байна лээ. Японы соёл урлагт дуртай эсвэл тэнд амьдарч байсан хүмүүст их хэрэгтэй санагдсан. Нөхөж үзэж ч болж байсан шүү. Гэрийн суурин утаснаасаа “Юнивишн”-ийн суурин утас, “Гэр” интернэтийн хэрэглэгчид болон гадаад улс оронд амьдардаг “IP77” үйлчилгээний хэрэглэгчид рүү хязгааргүй үнэгүй ярих боломж бүрдсэнд баяртай байгаа. Гадаадад сурч байгаа найзууддаа “IP77”, ойр тойрны байнга ярьдаг хүмүүстээ энэ үйлчилгээнүүдийг сонгохыг зөвлөөд л байж байна. Хэн хэн нь утасны хэрэглээнийхээ мөнгийг хэмнэх бололцоотой шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
3
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.