Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ жил нээгдсэн этгээд зочид буудлууд

Гүржийн Гудаурид нээгдсэн энэ буудал ачааны контейнерээс бүтсэн.


Он гарснаас хойш олон зочид буудал шинээр нээгдлээ. Тэдний дунд үнэхээр сонин, хачин буудал цөөнгүй байна. Нэг хэсэг нь үйлчлүүлэгчдийг этгээд загвараар даллан дуудаж, нөгөө хэсэг нь үйлчилгээгээрээ татахыг оролдох аж.

“Quadrum”. Энэ сарын эхээр Гүржийн Гудаурид нээгдсэн энэ буудал ачааны контейнерээс бүтсэн. Гудаури бол уулын цанын баазаараа алдартай газар. Шинэ буудал жуулчдад нэг хүний болон гэр бүлийн өрөө, люкс өрөөг санал болгож байна. Бассейн, саунатай.

Японд ихээхэн шуугиан тариад байгаа “Номын сан буудал”. Киото хотын “The Book and Bed Tokyo-Kyoto” зочид буудлын унтлагын ор номын сан дунд байрладаг. Дуртай номоо дулаан уур амьсгалд уншиж байгаад амрана гэсэн үг.

Аврагч цамхаг дахь анхны зочид буудал энэ сарын 15-25-нд аравхан хоног ажилласан. Тель-Авив хотын наран шарлагын газарт боссон энэ буудал тусгай уралдаанд түрүүлсэн хүмүүст зориулан баригдсан юм.

Английн гудамжны зураач Бэнкси Палестин, Израилийн хил дээр "Walled Off Hotel” нэртэй буудал нээсэн. Нийт есөн өрөөтэй бөгөөд бүх ханыг Бэнксигийн зураг чимжээ.

“The 7th Room” буудал Лапландын нарсан ойд нээгдсэн. Скандинавын уламжлалт модон байшин мэт санагдах ч 10 метрийн өндөрт байрладаг. 55 кв/метр талбайтай, унтлагын 2 өрөө, халуун усны өрөөтэй.

Мальдив арлын 5 одтой “Hurawalhi Island Resort” буудалд усан доор орших ресторан бий.

Испанийн загварын “In-Tenta” компанийн энэ буудлыг зочид буудал гэхэд хэцүү. Хаана ч байрлуулах боломжтой тул нэг төрлийн нүүдлийн буудал юм.  4 хүн байрлаж болно.

Сингапурын төвд энэ жилийн эхээр зүлгэн буудал “Oasis” анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авсан. 27 давхар энэ байшинг тэр чигээр нь амьд ногоон зүлэг бүрхсэн.

Японы Чиба мужид нээгдсэн “Henn na Hotel” буудалд ажилтан бараг байхгүй. Энд тэндгүй робот тааралдана.

“The Breakers” буудал 1896 онд байгуулагдсан. Харин “The Flagler Club” дөнгөж сая нээлтээ хийсэн. Энэ бол зочид буудал дотор байрладаг анхны зочид буудал юм.  “The Breakers”-ийн дээд хоёр давхар нь шинэ буудал. Үнэ нэг хоног нь 2,1 мянган доллараас эхэлнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
1 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
1 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
25
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.