Хайх зүйлээ бичнэ үү

мин

Домогт Роналдо, Роналдиньо нар “Esporte Espetacular”-т

Одоогийн Бразилийн шигшээ багт Роналдо илүү тохирно.


Бразилийн домогт хөлбөмбөгчид Роналдо, Роналдиньо нар Бразилийн “Esporte Espetacular” нэвтрүүлэгт хамт оролцжээ.
-Роналдиньог шигшээ багт анх ирж байхад та ямар зөвлөгөө өгсөн бэ?
Роналдо: Яг л надад тохиолдсон шиг түүнд маш их дарамт ирсэн. Тийм болохоор би зүгээр л “Роналдиньо тайван бай. Чи бидний хөлбөмбөг, бидний стилийг харуулаад өг” гэж л хэлсэн.
- Роналдиньо, яагаад хүмүүс танд дуртай байдаг юм бол?
Роналдиньо: Бразилчуудын дуртай зүйл болох хөлбөмбөг тоглосон минь азтай хэрэг байлаа. Би тун сайн тоглож байлаа. Бүх хүнд таалагдах тоглолтыг үзүүлж байсан гэж хэлж болно. Бразилчууд уран хууралт, гоол үзэх дуртай. Роналдо бид хоёр тэр хүссэн тоглолтыг нь үзүүлэх чадвартай байсан.

Роналдо: Биднийг огшоож, асааж өгдөг хүмүүс бол фэнүүд минь байсан. Мэдээж бэлтгэл сургууль хэрэгтэй ч миний хувьд биднээс сайхан тоглолт хүлээж байгаа хөгжөөн дэмжигчид гол хүч байсан. Ядуу хоосон газраас гарч, амжилтад хүрсэн биднийг хараад тэд ч амьдралдаа амжилт гаргана гэж итгэлтэй болдог.
- Одоо Бразилийн ард түмний гол баатар Неймар болжээ?
Роналдиньо: Неймар уран сайхан тоглож байгаа болохоор балиашгууд түүнийг харах дуртай. Эрч хүч, хууралт, гоол гээд л. Манай шигшээ багт яг ийм тоглогч дутагдалтай байсан юм. Харин одоо бол Неймар манай багийн нүүр царай.
- Неймар таныг даван гарч чадах уу?
Роналдо: Хэцүү асуулт байна. Ямар үзүүлэлтээр харьцуулах гэж? Мэдэхгүй юм. Гэхдээ Неймар тун сайн тоглож байгааг хэлэх ёстой.
- Роналдиньо, та зодог тайлсан уу? Дахин тоглох уу?
Роналдиньо: Би одоо дэлхий тойрон аялаж, дуу хөгжим оролдон, дуртай юмаа хийж байна. Сэтгэл хангалуун байна. Ийм байхад дахин хөлбөмбөг тоглоход хэцүү л дээ. Би дахиж шаргуу бэлтгэл сургууль хийж чадахгүй байх. Харин бэлтгэл хийхгүй бол дээд түвшинд тоглож чадахгүй. Би зодог тайлсан гэж өөрийгөө хэлэхгүй. Хэрэв ямар нэг сонирхолтой санал гарвал хүлээн авахад бэлэн.

-Одоогийн Бразилийн шигшээ багт та хоёрын хэн нь илүү дасан зохицож чадах бол?
Роналдо: Жезус гэмтсэн болохоор би түүнийг орлож чадна.
Роналдиньо: Тэр гоол хийхийг маш их хүсэж байгааг харж байгаа биз дээ. Би ч гэсэн Роналдог сонгож байна.
-Та хоёрын хэн нь “Барса”-д илүү сайн тоглосон бэ?
Роналдо: Мэдээж Роналдиньо. Тэр тэнд удаан тоглосон бол би ганцхан жил байсан.
Роналдиньо: Өөрийгөө л нэрлэнэ. Мөрөөдөөд ч хэрэггүй, “Барса”-д би илүү байсан. Гэхдээ чи хоёр талд хоёуланд нь зүтгээд амжсан. (Роналдо “Реал”-д мөн тоглож байсан).
-Багийн удирдагч нь хэн байсан бэ?
Роналдо: Хэн хэн нь нэр нөлөөтэй байлаа.
Роналдиньо: Ахмад нөхдөө хүндэл, ингээд л боллоо.
-Хэн чинь илүү шоу зохион байгуулдаг байсан бэ?
Роналдо: Би! Үдэшлэг, шоуны тал дээр надаас илүү хүн байхгүй.
Роналдиньо: Тийм шүү! Маргахгүй байна. Роналдо илүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
33
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.