Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кирсан Илюмжинов огцрох уу

Сирийн дарангуйлагч Башар Асадын дэглэмийг дэмжсэн, Сирид нефтийн наймаа хийхэд нь тусласан хэргээр хоригийн жагсаалтад нэрийг нь оруулсан.


Олон улсын шатрын холбоо өнөөдөр холбооныхоо тэргүүн Кирсан Илюмжиновийг албан тушаалаа өгөх болсон талаар мэдээллээ. Харин Кирсан өөрөө энэ мэдээллийг эрс эсэргүүцэн, огцрохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Fide.com цахим хуудсанд бичсэнээр Афинд болсон Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр Илюмжинов албан тушаалаа өгнө гэж мэдэгдсэн аж. Ирэх сард болох холбооны ээлжит бус хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Гэвч Илюмжинов энэ мэдээллийг үгүйсгэж байгаа. Тэрбээр “Намайг огцруулах сонирхолтой хүмүүс байгаа. АНУ намайг эдийн засгийн хоригт оруулснаар хамаг юм эхэлсэн. Энэ бол олон улсын байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа хэрэг. Би хаашаа ч явахгүй” гэж мэдэгдсэн. Харин ФИДЕ-гийн гүйцэтгэх захирал Нигель Фримен “Ноён Илюмжинов өөрөө л огцорно гэсэн. Ирэх сард хэлэлцэнэ гэхээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж сэтгүүлчдэд тайлбар хийсэн юм. Хэний зөв болохыг хэн ч мэдэхгүй, Кирсан өөрөө огцрохгүй хэмээн зүтгэсэн ойлгомжгүй байдал Шатрын холбоонд бий болжээ.

Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан энэ холбоог 20 гаруй жил удирдаж байгаа. 2014 онд тэр дахин сонгогдсон билээ. Гэвч 2015 онд АНУ-гийн Сангийн яамнаас түүнийг Сирийн дарангуйлагч Башар Асадын дэглэмийг дэмжсэн, Сирид нефтийн наймаа хийхэд нь тусласан хэргээр хоригийн жагсаалтад нэрийг нь оруулсан. Кирсан буруугүй гэдгээ батлах гэж оролдсон ч бүтээгүй, одоо АНУ-д очих боломжгүй болсон. 2016 онд Нью-Йоркт шатрын ДАШТ болоход ч америкчууд түүнд виз өгөөгүй.

Америкийн хоригт багтсан ерөнхийлөгчтэй байхыг хүсээгүй холбооны удирдлагууд түүнийг огцруулахаар санал нэгдсэн бололтой. Тэд ямар аргаар Кирсаныг буулгах нь тодорхой бус. Холбооны дүрэм ёсоор дараагийн сонгууль 2018 оны есдүгээр сард болох ёстой. Наана нь буюу ирэх сард шинэ тэргүүнийг томилох хурлыг зарлан хуралдуулахын тулд том шалтгаан хэрэгтэй. Зарим хэвлэлд бичсэнээр ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд Гарри Каспаров нэр дэвших шинжтэй. Түүнийг америкчууд дэмжиж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
8 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
1
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.