Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монголын улс төрд гацсан топ 5 сэдэв


1.    Ерөнхийлөгчийн сонгууль-2017. Гуравхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох ч юм шиг, үгүй ч юм шиг. С.Жавхлан, С.Ганбаатар зэрэг сайн дурын нэр дэвшигчид гарч ирснийг бодоход сонгууль болох юм шиг. Харин УИХ-д суудалтай АН, МАН дотор Ерөнхийлөгчийн сонгууль чиглэсэн ямар нэг уур амьсгал ороогүй байгаагаас үзвэл тэд энэ удаа өнжих гээд байгаа ч юм шиг, Ц.Элбэгдорж бүрэн эрхээ сунгах гээд байгаа ч юм шиг.

 

2.    Ардчилсан намын шинэчлэл. АН шинэчлэгдээд С.Эрдэнэ гэдэг шинэ даргатай болсон ч юм шиг. Гэтэл шинэчлэлийн амин сүнс болсон шинэ дүрмийг нь Дээд шүүх бүртгэж аваагүйг бодоход АН одоо болтол шинэчлэгдээгүйгээр үл барам нам болж түвхнэж чадахгүй байгаа ч юм шиг.

 

3.    ОУВС-гийн зээл. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас зээл авах ч юм шиг, үгүй ч юм шиг. Зээл авахаар тохирох гэж байна, тохирч байна, тохирлоо гэсэн хүлээлтийг анх үүссэн цагаас нь хойш тоолбол хагас жилийн нүүр үзлээ. Энэ нь “ОУВС-гийн зээл” гэсэн сэдэв мэргэжлийн Засгийн газартай чацуу гэсэн үг. Сангийн сайд Б.Чойжилсүрэн доллар хомсдоно гэж анхааруулсаар байгааг бодоход ОУВС-гаас юу ч харах хэрэггүй болсон ч юм шиг.

 

4.    С.Зоригийн хэргийн захиалагч. С.Зоригийн амь насыг бүрэлгэхийг хэн нэгэн даалгаж, захиалсан ч юм шиг, үгүй ч юм шиг. “Захиалгатай” гэж шүүх дүгнэснийг бодоход үнэн мөнийг олсон юм шиг мөртлөө, захиалагчийг нэрлэхгүй, яллахгүй байгаагаас нь үзвэл захиалгагүй мэт. Энэ хэрэгт одоо ч улс төрийн нөлөө байгаа юм шиг.

 

5.    “Эрдэнэт үйлдвэр”. Оросууд хувь эзэмшлээ Монголын талд шилжүүлснээр ГОК 100 хувь Монголынх болсон ч юм шиг, үгүй ч юм шиг. Түүнийг худалдаж авсан “Монгол зэс” компани хууль зөрчсөнийг УИХ, Засгийн газрын шийдвэрүүд нотолсноор “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь эзэмшил ойлгомжгүй байдалд гацав.  

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна
2
2024.05.03
Хэвлэлийн эрх чөлөөний талаарх эшлэлүүд
3
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
санал болгох
1
22 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Уржигдар
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
36
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.