Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол дахь солонгосчууд Ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсана

Өмнөд Солонгос иргэд маргааш Сүнжин Гранд зочид буудалд жагсаал зохион байгуулах гэж байна.


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн нэр хүнд унасаар байна. Түүнийг дотнын найз Чой Сүн Шилдээ улсын нууц мэдээллийг дамжуулдаг байсан, хэт их эрх мэдэл өгсөн хэрэгт буруутгаад байгаа. Түүнийг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг БНСУ-ын хүн амын 80 хувь дэмжиж, 15 хувь эсэргүүцэж байгааг “Realmeter” агентлагийн сүүлийн судалгаа харуулжээ.


Пак Гын Хегийн эсрэг жагсаал Сөүлийн Гуан Хуа Мүний талбайд болж, нэг сая хүн оролцсон билээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Өмнөд Солонгосын иргэд ч ерөнхийлөгчийнхөө эсрэг жагсаж байгаа. Маргааш буюу 26-нд Сөүлд хамгийн том жагсаал болох гэж байгаа гэнэ. Хөдөө орон нутагт ч жагсаал зохион байгуулагдах юм.
Монголд амьдарч буй Өмнөд Солонгос иргэд маргааш Ерөнхийлөгч Пак Гын Хег ажлаа өгөхийг шаардсан жагсаал зохион байгуулах гэж байна. “Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг”-ээс маргааш 13.30 цагт Сүнжин Гранд зочид буудалд нийгэмлэгийн тэргүүнээ сонгох хурал хийнэ. Тус хурлын дараа Пак Гын Хег эсэргүүцсэн жагсаал болох юм.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
41
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.