Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзав.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.  

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Дүүргийн дарга нар албан тасалгаанаасаа гарч, нутаг дэвсгэрээрээ явж, иргэдтэй уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ удаан, хөшүүн байгаа нь ажиглагдаж байна. Үүний тод илрэл бол та бүхэн сая үзсэн дүүрэг бүрт хуримтлагдсан “Хог”-ны асуудал.  Төрийн байгууллагууд миний, чиний талбай, хариуцсан ажил гэж ажлаас бултаж, буруутныг хайхаас  илүүтэй  “Миний хот, миний дүүрэг, миний ажил“ гэсэн сэтгэлээр зүтгэж байж бид үр дүнд хүрнэ.   Цэвэр цэмцгэр,  тав тухтай орчинд иргэд амьдрахыг хүсч байна. Иргэдийнхээ хүсэлтийг  ажлаар  хариулж, харуулах үүрэг нь дүүргийн дарга нарын  ажил юм.  Их хотын эзэн нь  нийслэлийн Засаг дарга биш   1 сая 300 мянга гаруй иргэн.  Иргэд юу хүсч шаардана, бид биелүүлэх учиртай.  Гэхдээ шаардаж, шахуулахаас илүүтэй  санаачлагатай ажиллахыг та бүхэнд хотын даргын хувьд үүрэгдэж байна. Түүнчлэн хаврын бүтээн байгуулалтын ажил өрнөхөд  барилгын хог хаягдал, далан сувгийг чөлөөлөх, ахуйн хог хаягдлыг цэгцлэх гээд “Хог“ тойрсон асуудал ундарна.  Асуудлаас зугтаж биш шийдэж явахыг та бүхэнд  хэлье.  Дүүрэг бүр  хариуцлагаа ухамсарлаж, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. “Хоггүй хот-Хариуцлагатай төр” байх зарчмыг  нийслэлийн удирдлага баримтална. Бодлогоо хэрэгжүүлж шаардлага тавьж, шахаж ажиллахын хажуугаар үүрэг даалгаврын биелэлтийг өөрийн биеэр очиж танилцана.  Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно.  Хог хаягдал, хот тохижилтын  асуудалд хөндлөнгөөс хяналт тавьж байгаа төрийн бус 3 байгууллага  Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээтэй ажилладаг. Энэ байгууллагууд үүргээ муу биелүүлж, хяналтаа сул тавьж байгаа учраас  хог хаягдал цэвэрлэх, хот тохижилтын талаар хийж байгаа  хөндлөнгийн  хяналт муу байна. Тиймээс шаардлага гарвал  гэрээг цуцалж, ажлаа сайн хийдэг төрийн  бус байгууллагыг сонгон шалгаруулна.  Газрын асуудалд хотын дарга хатуу байр суурь барина.  Эзэмших, өмчлөх болохоороо “Миний өмч” гэж гүйдэг иргэд, аж ахуйн нэгжүүд   нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хог хаягдалаа цэвэрлэх ёстой. Хог хаягдал, тохижилтонд   нийслэлийн төсвөөс зарцуулж байгаа   хөрөнгө   буураагүй. Харин дүүргийн удирдлага, хот тохижилтын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн өмчит компаниудын сэтгэл, зүтгэл дутаж байна” хэмээгээд хог цэвэрлэ гэхээр  хууль дүрэм рүү буруугаа чихэж,  төсөв хөрөнгө нэхдэг байдлаа таслан зогсоож, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэгдлээ. Мөн газар  эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авчихаад  хашаа хайс хатган, хог хаягдал овоолж байгаа иргэд аж ахуйн нэгжийн  гэрээг цуцалж, хот өөрөө  тухайн газарт ногоон байгууламж хийнэ гэдгийг санууллаа.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
21 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
15
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.