Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Хортой” найзыг таних 8 шинж

Нөхөрлөл гэдэг хүний амьдралд заавал байх ёстой зүйлсийн нэг. Сайн найз зовлонг даван туулахад туслаж, түшиг тулгуур болдог. Гэтэл найз нөхөр тань түшиг тулгуур болдоггүй, хамаг эрч хүчийг тань сордог бол яах вэ?


Нөхөрлөл гэдэг хүний амьдралд заавал байх ёстой зүйлсийн нэг. Сайн найз зовлонг даван туулахад туслаж, түшиг тулгуур болдог. Гэтэл найз нөхөр тань түшиг тулгуур болдоггүй, хамаг эрч хүчийг тань сордог бол яах вэ?

Австралийн их сургуулийн судлаачид тогтвортой нөхөрлөл тогтоож чадсан хүмүүсийн урт наслах магадлал барьцгүй найзтай хүмүүсээс 22 хувиар илүү байдгийг тогтоожээ. “Хортой” нөхөрлөл сэтгэлзүйн тогтворгүй байдлын үүсвэр болоод зогсохгүй даралт ихсэх, толгой өвдөх, хоол боловсруулалт муудах, дархлаа муудахын эхлэл болдог гэж тэд 10 жилийн судалгааныхаа эцэст дүгнэсэн байна. Ямар нөхөрлөлийг “хортой” гэж тодорхойлохыг сэтгэлзүйн доктор Шэрон Ливинстон, Сюзан Хайтлер нар “Psychology today” сэтгүүлд бичжээ.  

1. Бусад “сайн найз”-тай нь өрсөлдөж байгаагаа анзаардаг

Нөгөө сайн найзууд нь танаас илүүг түүнд өгдөг гэж “нууцхан” хэлж байна уу? Нөгөө найзтайгаа байхдаа цагийг тантай байхаасаа илүү зугаатай өнгөрүүлдэг гэнэ үү? Тэр найзуудтайгаа илүү ойр дотно байна уу? Тэр найзуудтайгаа ямар байдаг талаар нь та яагаад тийм сайн мэдэж байгаагаа бодож үзсэн үү?

2. Түүний асуудлын тухай ярьж ихэнх цагийг өнгөрүүлдэг

Утсаар ярихад өнөөдөр ямар хэцүү, эсвэл гайхалтай өдөр вэ гээд л ярьж гарна. Таны ээлж болоход анхааралгүй сонсож, заримдаа бүр завгүй гээд тавьчихдаг. Тэрийгээ зориуд бусаар хийх нь олонтаа ч олон удаа давтагдаад ирэхэд нэгийг бодогдуулах вий.

3. Юу ч бодохгүй шүүмжилдэг

Нөхөрлөл шударга харилцаанаас эхтэй. Гэвч энэрэл, сайхан сэтгэл үүнтэй ямагт зэрэгцэх ёстой юм. “Чи ёстой ядаргаатай. Дандаа л ингэдэг болохоор чинь түвэгтэй байдаг юм” гээд л хэлж орхино. Айн? Танд тавгүй санагдах нь аргагүй шүү дээ.

4. Та дандаа түрүүлж залгадаг

Та түүнээс олон удаа залгаж, мессеж илгээж байна уу. Танаас тусламж эрж ярьж, бичсэнийг нь эс тооцвол цөөхөн удаа тань руу ярьсан байна уу. Сэтгэлээрээ хөрөнгө оруулахдаа эрх ашгаа ямагт бодолцож байх хэрэгтэй. Надад цаг, сэтгэл гаргахгүй байна гэж үглэдэг бол бүр ч хортой.

5. Өөрчлөгдөхийг зөвлөдөг

Чи ийм байна, тийм болох хэрэгтэй гэж үе үе хэлнэ. Тэгсэн мөртлөө өөрийнхөө алдаа дутагдлыг засах бодит оролдлого хэзээ ч хийдэггүй. Таны юу болохгүй байгаа нь чухал болохоос өөрийнх нь бол ноцтой юм ерөөс биш.

6. Үргэлж далд айдастай байна

Анхандаа шууд л зохицоод юу ч хийсэн зугаатай байсан. Гэтэл гэнэт л өөрчлөгдөнө. Тэгээд та байнга буруу үг хэлчих вий гэж эмээж эхэлнэ. Үг алдлаа гэхэд зүгээр өнгөрөөнө гэж байхгүй учраас тэгэхээс яах вэ.

7. Сэтгэлээр тань ямагт наадна

Нөхөрлөл тань үнэхээр гайхалтай, адал явдалтай, ямар ч байж болно. Гэхдээ бас тогтворгүй, тааварлахын аргагүй. Нэг л мөчид танаас илүү найз байхгүй мэт, өөр нэг мөчид та дайсан нь мэт санагдаж эхэлдэг тийм харилцаа эрүүл мэндэд муу ажээ. Ингэхэд нөхөрлөл минь нэг л болохгүй байна уу даа гэж яг бодтол гэнэтхэн бэлэг өгөөд л, таны зүгт бөөн эерэг энерги цацруулаад л, талархсанаа илэрхийлээд л. Ингэхэд би юунд санаа зовсон юм бол доо гэж бодогдоно. Гэвч хэсэг хугацааны дараа дахиад л нэвтрэхийн аргагүй хана болж хувирна даа. Энэ байдал таны өөртөө итгэх итгэлд маш муугаар нөлөөлж байгааг харин та төсөөлөх ч үгүй.

8. Энэ бүхэн бие организмд тань нөлөөлж эхэлнэ  

Толгой, хүзүү тань хөшиж эхэлнэ. “Хортой” нөхөрлөлөөс болж тэгнэ гэж таны санаанд хэзээ ч орохгүй. Гэвч тийм байх магадлал өндөр. Тэгэхээр хортой нөхөрлөл гэдэг шууд утгаараа толгойны өвчин болж таарна. Найз тань дэргэд байхгүй үед хайр хүрч, санагалзавч, хажууд нь байхад хэцүү байгаа бол нэгийг бодно байгаа?

Сайн найз гэдэг ямагт “сайн” гэдэг үгийн шууд утгыг илэрхийлэх учиргүй л дээ. Гэхдээ “сайн найз” түшиг тулгууртай байвал тустай нь мэдээж. Аливаа харилцаа байнга сайхан байна гэж үгүй. Гэхдээ “нөхөрлөлийн галт тэрэг” тань ойр ойрхон саатаж хурд нь саарч, тэгснээ огцом давхиж, савлаж байдаг бол оройтоогүй дээр нь галт тэрэгнээсээ буух нь дээр гэж тэд зөвлөжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
2
17 цагийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
3
19 цагийн өмнө
UFC аваргууд алтан бээлийтэй тулалдана
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.