Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Насанд хүрчихсэн ч ээж, аавтайгаа амьдарч байгаа хүний л ойлгох 15 зүйл

Та хэдий насанд хүрсэн ч, бүр найз залуу/охинтой байлаа ч гадуур хонох зөвшөөрөл авах гэж “алаан” болдог.


1. Ээж аавтайгаа амьдрахын хамгийн сайхан нь орой гэртээ ядарч унах гээд очих үед халуун хоол таныг хүлээж байдаг.

2. Харин хамгийн хэцүү нь ээж, аавын өгдөг эцэс төгсгөлгүй үргэлжлэх сургаалиуд...

3. Мөн мэдээж “Хаана байна”, “Хэзээ гэртээ ирэх вэ” гэх мессежүүд.

4. Та хэдий насанд хүрсэн ч, бүр найз залуу/охинтой байлаа ч гадуур хонох зөвшөөрөл авах гэж “алаан” болдог.

5. Толгой дотор чинь түмэн асуудал эргэлдэж, бүх юм орвонгоороо эргэсэн мэт санагдавч энэ бүхнийг ээж, ааваасаа нууна гэдэг бэрх даваа.

Хамаг юмаа хэллээ гээд тэднийг зовоохоос өөр юу хийж чадах билээ. Дотроо л шаналж сууя...

6. Учир нь ээж, аавууд үргэлж бүхнийг “хүндээр” хүлээж авдаг хүмүүс шүү дээ. Боломж л гарвал сургаалиа хайрлах гээд ч үзчихнэ.

7. Ээж, аавынхаа хажууд утсаараа оролдож, инээх тоолонд “Хэнтэйгээ өдөржин харилцаад инээд алдаад байгаа юм?” гэсэн харцаар “сэжигтэй” харахийг нь яана...

8. Ээж, аавыг унтаж байх зуур би:

via GIPHY

9. Харин намайг унтаж байхад тэд:

via GIPHY

10. Шал өөр юм ярих гэхээр өөдөөс шал өөр юм яриад эхлэх үед...

11.

Би: Ээж танд туслах уу?

Ээж: Хэрэггүй ээ би өөрөө хийчихнэ. Угаасаа л би энэ гэрийн бүх юмыг хийдэг. Удахгүй намайг өнгөрөөд өгөхөөр та нар намайг санана аа...

12. Ээж чинь сайхан сэтгэлээр хувцас, эд хогшлыг янзлавч эцэст нь хайсан юмаа олохгүй хэдэн цаг үргэлжлэх ч үе байдаг.

13. Юу ч хийж, хэдэн ч настай болсон та үргэлж ээж, аавынхаа нүдэнд бяцхан үр нь байдаг.

14. “Өнөөдөр цалин буусан. Гадуур найзуудтайгаа хоол идлээ” гэж хэлэх үед ээж, аавын нүдэнд би ингэж харагддаг:

15. Гэсэн ч та энэ гэрээ орхиж явна гэхээс сэтгэл өвдөж. Энэ чигээрээ ээж, аавтайгаа амьдраад л баймаар санагдах үе бий...

Насан туршдаа хүүхдээрээ үлдмээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
2 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
15
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.