Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ГҮНГОО тарьдаг хүмүүсийн ЗААВАЛ мэдэх ёстой 5 зүйл

Ургамал, цэцэг тарих сонирхолтой хүмүүсийн заавал унших ёстой зөвлөгөө.


МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс ээлжит зөвлөгөөг хүргэж байна. Энэ удаа цэцэг сонирхогч хүмүүст зориулж, Гүнгоогийн тухай мэдээлэл бэлдлээ. 

Латин нэр: Clivia
Монгол нэр: Гүнгоо
Гарал үүсэл: Өмнөд Африк

Гүнгоо нь Өмнөд Африкийн сүүдэрлэг ойгоос гаралтай олон наст ургамал юм.  Энэ ургамлын 6 зүйл байдгаас тасалгаанд дэлгэрсэн нь Cliviaminiata  юм.

Хагас сүүдэрлэг, чийгтэй орчинд сайн ургадаг. Хар ногоон өнгийн навчных нь урт 50-60 см, өргөн нь 10 см хүртэл, дээшээ 60-90 см хүртэл өндөр ургадаг. 

Цэцэглэх ишин дээр гоёмсог улбар шар, улаан өнгийн баг цэцэг гардаг. Нэг ишнээс 10-15 хүртэл тооны цэцэг гарна. Хаврын эхэн сар буюу  III-IV сард эрчимтэй цэцэглэдэг байна.

Цэцэг нь дэлбээлсэн үедээ ямар ч хүний сэтгэлийг татахуйц гоёмсог ургамал юм. Цэцэглээгүй үедээ ч үзэмж сайтай, дэвүүр маягийн өвөрмөц навчаараа гоёж, бусад ургамлаас онцгойрч ялгардаг юм. 


Гүнгоогийн арчилгааны онцлог

1. Гэрэл:

Гүнгоо нь зуны улиралд нарны шууд хурц гэрлийг тэвчдэггүй ургамал тул өмнө зүгийн цонх тохиромжгүй, баруун, зүүн талруу харсан хагас сүүдэрлэг гэрэлтэй цонх тохиромжтой. 

2. Дулаан: 

Ерөнхийдөө сэрүүвтэр орчинд дуртай бөгөөд зундаа 16-18 хэм, өвөлдөө 8-12 хэм тохиромжтой. Бусад цэцгүүд шиг агаарын чийгшлийг их хэмжээгээр шаардахгүй.

3. Усалгаа: 

Хөрсийг дунд зэргийн чийгтэй байхаар тохируулж усална. Цэцэглэж эхэлснээс хойш 8 сар хүртэл усалгааг арай их хийж, 9 сараас усалгааг татан, өвөл тайван байдалд оруулна. Ус ихэдвэл үндэс ялзардаг тул ус сайн нэвтрүүлдэг хөрсөнд суулгаж, илүүдэл усыг асгаж байна. 

4. Үржүүлэх: 

Үрээр болон эх ургамлаас салгасан төл шимээр үржүүлнэ. 

5. Бордоо: 

IV-VIII саруудад сард 1 удаа шингэн бордоогоор бордоно. Дараагийн цэцэг гарах хугацааг наашлуулах үүднээс цэцэглэж дууссаны дараа цэцгийн ишийг угаар нь тайрч хаях хэрэгтэй. Мөн шарлаж борлосон навчийг тэр даруйд нь авч хаяна. Навчийг нь зөөлөн даавуугаар арчиж, тоосгүй байлгана. 

Баг цэцгийг бүрдүүлэх цэцгүүд нэг дор дэлгэрэхгүй, цуварч цэцэглэдэг тул цэцэглэлт удаан үргэлжилж, таныг болон хайртай хүмүүсийг чинь баясгах болно.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
12
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.