Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Леди Гага 31 нас хүрлээ

Дөрвөн удаа дампуурлаа зарласан ч тухай бүр сэргэн босож байв.


Өнөөдөр Стефани Жоан Анжелина Жерманотта буюу дэлхийд алдаршсан нэр нь Леди Гага хэмээх дуучин бүсгүй төрсөн өдрөө тэмдэглэж байна. Нью-Йоркийн итали айлын гэрт төрсөн тэрбээр багаасаа л дуу хөгжимд авьяастай нэгэн байсан тул хувь заяа нь шийдэгдчихсэн байсан гэхэд болно. Түүний анхны цомог “Fame” 2008 оны хамгийн их борлогдсон цомгийн нэг болсон бол “Poker Face” дуу одоо ч хит парадад байсаар байна. Түүний тайзны дүр төрхөнд Дэвид Боуи, Майкл Жексон, Мадонна, Меркьюри зэрэг алдартнууд нөлөөлжээ.

Леди Гага 1 метр 55 сантиметр өндөр буюу маш намхан. Технологийн хөгжил дэвшлийг ашиглан тэр клипэн дээр өндөр харагддаг.

Дуу хөгжимд аавынхаа нөлөөгөөр дурласан гэж тэр ярьдаг.

15 настайдаа Гага “Mackin Pulsifer”, “SGBand” хамтлагуудтай тоглодог байсан.

18 настайгаасаа стриптиз баранд бүжиглэдэг байлаа. Гэрээсээ зугтаж, гадуур тэнэх дуртай хүүхэд байжээ.

Хоол хийх дуртай, итали хоол чадмаг хийдэг.

Сүнс, хий үзэгдэл, хойд насанд үнэн сэтгэлээсээ итгэдэг.

Донателла Версачег шүтэн биширдэг.

1960-аад онд төрөөгүйдээ их харамсдаг. Хэрэв тэр үед байсан бол Жон Ленноныг эрхэндээ оруулах байсан гэж ярьдаг.

Иаш олон шивээстэй. 2016 онд Девид Боуиг биендээ зуруулсан.

Маш богино хугацаанд зургаан "Грэмми", 30 гаруй "MTV" болон бусад шагнал хүртсэн.

Дөрвөн удаа дампуурлаа зарласан ч тухай бүр сэргэн босож байв.

Аймшгийн кинонд тоглоод амжсан.

Түүний YouTube суваг хамгийн анхны тэрбум үзэгчтэй суваг болсон юм. "Guys and Dolls" жүжигт Аделаидагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
28
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.