Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Аспайр майнинг”-ийн Эрдэнэт-Овоотын төмөр зам бусад уурхайд ч сайнаар нөлөөлнө

“Northern Railways” компани Хүрэн чулуутын төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэгч MTGT компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.



Монголын хойд хэсгийн хамгийн том нүүрсний ордыг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компани эзэмшдэг. Тэдний хамгийн гол ажил нь дэд бүтцийн асуудлаа шийдэх болоод байгаа юм. 

Тиймээс тус компани “Northern Railways” компанийг байгуулж, Хүрэн чулуутын төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэгч MTGT компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. 

Хүрэн чулуутын орд нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 60 километрийн зайтай оршдог Монголын хойд хэсгийн хамгийн том төмрийн хүдрийн орд юм. Энэ ордод ч мөн Эрдэнэт хот хүртэл төмөр замаар холбогдох шаардлага тулгараад байгаа юм. Эрдэнэтийн төмөр замтай холбогдсноор Хятадын зах зээлд төмрийн хүдрээ нийлүүлэх боломжтой болох юм. 

Монголын хувьд Хятадын зах зээлд Транс Монголын төмөр замыг ашиглан төмрийн хүдэр нийлүүлж байгаа. Овоотын нүүрсний ордоос гадна бусад ордод ч төмөр зам хэрэгтэй байгаа юм. 

Хэрвээ дээрх ордуудын эзэд дэд бүтцийн асуудлаа шийдэж чадвал, төслүүдийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
12
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.