Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хэдхэн сар л хамт байх гэж үү

“Зүрхний хагалгааг яаралтай хийхгүй бол охинд дөнгөж хоёр сарын нас үлдсэн” гэж “Кёнбүгдэ” эмнэлгийн эмч нар анхааруулсан байна.


Монголын иргэн Д.Батмандахын гэр бүл 2015 оны нэгдүгээр сард БНСУ-ыг зорьж, Тэгү хотод сууршьжээ. Нэг жилийн дараа эхнэр Б.Болорчимэг нь үйлдвэрийн осолд орж, автомат машинд зүүн гараа даруулж, хүнд гэмтсэн байна. Улмаар хөдөлмөрийн чадвараа алдаж, таван ч удаа мэс засалд орсон гэнэ. Б.Болорчимэг гэмтснээр түүний нөхөр Д.Батмандах ганцаараа ажиллан, эхнэр, хоёр хүүгээ авч явж байлаа.  
Энэ оны хоёрдугаар сард тэднийх шинэ хүнээ хүлээн авч, охин төрлөө хэмээн ихэд бэлэгшээн, тэнгэр бурхандаа баярлаж байв. Гэвч охин Батмандахын Энх-Од (1 сартай) төрөлхийн зүрхний цооролттой төржээ.

“Зүрхний хагалгааг яаралтай хийхгүй бол охинд дөнгөж хоёр сарын нас үлдсэн” гэж Тэгү хотын “Кёнбүгдэ” эмнэлгийн эмч нар анхааруулсан байна. Хагалгааны зардал нийтдээ 36-40 сая вон болох бөгөөд тус зардлыг хэрхэн олох нь тун хүнд асуудал болоод байгаа аж.  
Харийн нутгийн зүгт бусдын адил сайхан амьдралыг цогцлооно гэж зорьсон залуу гэр бүл өнөөдөр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байгаа юм. Охинд чин сэтгэлээсээ туслахыг хүссэн хүмүүст байвал доорх хаягаар хандаж болно.
Хандивын данс: Ээж Баярсайхан Болорчимэг
ХААН БАНК 5086010999
Өмнөд Солонгос дахь банк
KB국민 은행 bayarsaikhan bolorchimeg 292501-01-203509

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
20 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
41
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.