Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Туул голын ойролцоох мод, бургасыг зөвшөөрлийн дагуу шилжүүлж байна

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байна.



БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийж байна.

Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул хууль бусаар мод, бургасыг тайрч байна гэсэн мэдээлэл ташаа аж. Чөлөөлсөн мод бургасыг Богд уул руу шилжүүлэн, суулгажээ.  

Энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид шаардлага тавьж, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлагыг харьяа албаны газраас тавьжээ. Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг аливаа хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг нийслэлийн   Байгаль орчны газрын 323780 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
30
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.