Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Европын сэргээн босголт хөгжлийн банк салхин цахилгаан станцад дахин хөрөнгө оруулна

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Сайншандын салхин цахилгаан станцын төсөлд 30 сая ам.долларын зээл өгөх болсноо мэдэгджээ.


Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Сайншандын салхин цахилгаан станцын төсөлд 30 сая ам.долларын зээл өгөх болсноо мэдэгджээ. Дорноговь аймгийн төв Сайншанд хотод 55 МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахаар болсон. Энэ төслийг “Сайншанд салхин парк” компани хариуцаж буй бөгөөд Францын эрчим хүчний “Engie” компанийн мэдлийнх юм байна. Сайншандын салхин цахилгаан станцын төсөл нь нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардаж буй. 

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монголд энэ төслийг хэрэгжүүлснээр нүүрсний давамгай байдал илүүрхсэн эрчим хүчний салбарын эрсдэлийг тараан байршуулна гэж онцолжээ. Ингэснээр нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах боломжтой гэж үзэж буй аж. Түүнчлэн эрчим хүчний салбар бараг тэр чигтээ шахуу төрийн өмчит байдалтай Монголд хувийн хэвшлийн шинэ төсөл хэрэгжүүлж буйгаараа онцлог болж байгаа аж. 

Тус банк өмнө нь Монголын Салхит болон Цэцийн салхин цахилгаан станцын төсөлд оролцож байсан юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
9
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.