Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жин хасах ийм аюултай

Тамирчдыг жин хасах чадвараар нь “аварга”, “начин” гэж ангилж болно” хэмээн ярьж байв.


Шотландын боксчин Жордан Коу Таиландад тай боксын тэмцээнд орох гэж жингээ хасаж байгаад амиа алджээ. 20 настай Коуг жин хасах тусгай хувцас өмсөөд, амьсгал хураасан байхыг олсон юм. Тамирчны дасгалжуулагч Критчай Критнок Цагдаагийн газарт мэдэгдэхдээ “61 кг-ын жинд тоглохын тулд 3 кг хасах хэрэгтэй байсан” гэж мэдүүлсэн байна.

Жин хасах термокостюм өмсөөд бэлтгэл хийсний улмаас зүрх нь ачааллаа дийлээгүй гэж зарим эмч мэдэгдсэн ч урьдчилсан дүгнэлтээр халуун наранд гүйсний улмаас бие махбодь нь шингэний дутагдалд оржээ гэж тогтоосон байна. Гэхдээ албан ёсны хариу бүрэн задлан шинжилгээний дараа гарах болно.
Сүүлийн үед холимог тулаан, бокст жин хасалтаас болж, тамирчдын амь нас хохирох, эрүүл мэнд муудах асуудал их гарч байгаа. Энэ сарын эхээр ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов Тони Фергюсонтой дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдах гэж жингээ хасах гэж саунад сууж байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнээр тулаан явагдаагүй билээ.

Холимог тулаан, бокст тэмцээн болох өдрөөс нэг хоногийн өмнө жин үздэг. Энэ үед тамирчин жиндээ багтчих юм бол дараа нь жингээ тавьж болно. Тулаанчийн бодит жин, жингээ үзүүлэх үеийн жин нь 5-20 кг-ын ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ жингээсээ бага жинд тоглох сонирхолтой гэсэн үг. Тэгснээр өрсөлдөгчөөсөө хүч чадал, бие бялдрын давуу талтай болдог. Харин гол нь жин үзүүлэх өдөр жингээ сайтар хасч, жиндээ орчихоод нэг өдрийн дотор алдсан жингээ буцаан олж, тулааны өдөр өрсөлдөгчөөсөө том, хүчтэй байж чадах уу гэдэг асуудал.

Мэдээж мэргэжлийн тамирчид жингээ хасч сурсан улс. Гэхдээ л сүүлийн хэдэн кг буухгүй маш зовоодог. Зарим нь гүйж, дасгал хийдэг бол нэг хэсэг нь халуун саунад суух, давстай халуун усанд орох аргатай. Харин термокостюм хувцас хөлсийг маш ихээр ялгаруулж, жинг хурдан хасдаг сайн талтай тул тамирчид их ашигладаг байна. Тамирчид тулаанаас долоо хоногийн өмнө маш их хэмжээний ус ууж эхэлдэг. Өдөрт 5-7 удаа хооллоно, гэхдээ бага хэмжээгээр. Дараа нь уух усныхаа хэмжээг багасгахад жин хасагддаг байна. Нэг хоногийн өмнө хоол идэж, уухаа зогсооно. Жин хасалтын үеэр идэвхтэй бэлтгэл хийхгүй. Учир нь энэ үед бие махбодь суларсан байгаа тул гэмтэл авах эрсдэлтэй. Энэ нь хүний биенд маш их стресс болдог. Боксын зарим холбоо эрсдлийг багасгахын тулд тулаанаас сарын өмнө жин үздэг болсон.

UFC-ийн тулаанч  Чейл Соннен “Жин хасах бол бүхэл бүтэн урлаг. Тамирчдыг жин хасах чадвараар нь “аварга”, “начин” гэж ангилж болно” хэмээн ярьж байв. Гурван жинд дэлхийн аварга болсон боксчин Жеймс Тони жин хасалтаар “ёкозүна” гэж нэрлэгдэхээр тамирчин. 90 кг жинтэй байхдаа тэр 72.5 кг-д тоглодог байлаа. Ингэхийн тулд тэр тэмцээнээс долоо хоногийн өмнөөс салат л иддэг байсан гэдэг. 116 кг жинтэй болсон хойноо ч тэр жингээ хасан, дунд жинд тоглосооор байв.

UFC-ийн шилдэг тулаанчдын нэг Жорж Сен-Пьер “Жин хасах маш муу. Миний хувьд тулаанд ялахаас илүү эрүүл мэнд чухал. Манай холбооны тулааны өмнөх өдөр жин үздэг систем оновчгүй. Тулаанчид нэг өдрийн өмнө жингээ үзүүлэх нь улам их жин хасах боломж гэж үздэг. Холимог тулаанчдаас хэн нэг нь үхээгүй байгаа дээр тэмцээний өдөр жин үздэг болох хэрэгтэй” гэж анхааруулсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
18
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.