Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Мартсан гадаад хэлээ 21 хоногт сэргээх ҮР ДҮНТЭЙ 5 арга

Урьд нь сурч байсан гадаад хэлээ мартаад байна уу? Санаа зовох хэрэггүй, доорх алхмууд танд туслах болно.


Өдөр тутмын болоод албан хэргийн харилцаанд тогтмол ашиглахгүй байснаас болоод урьд өмнө сурсан гадаад хэлээ мартаад байна уу? Тэгвэл танд хэрэгтэй хэл сэргээх аргазүйг зааж өгөх гэж байна. Эрдэмтдийн олж тогтоосноор хүний тархи ердөө 21 өдөрт мартсан хэлээ сэргээн санах чадвартай аж. Та таван жилийн өмнө багагүй олон ханз цээжилж, бас муугүй ярьдаг байсан бол, аль эсвэл жилийн өмнө Францад байхдаа эх хэлээр нь нэг ном уншиж дуусгаж байсан бол доорх алхмууд ой санамжийг тань сэргээх нь гарцаагүй. Бидний анзаараагүй өнгөрсөн маш олон мэдлэг, мэдээлэл урт хугацааны санах ойд хадгалагдан үлдсэн байдаг. Ингээд 21 өдрийн турш дараах алхмуудыг хийгээд үзээрэй.

НЭГ. Төвшингөө тодорхойлж, төлөвлөгөө гарга

Сайн төлөвлөлт, зорилго тавьснаар доорх алхмууд илүү үр дүнтэй байх болно. Нэгдүгээр алхам бол өөртөө анализ хийж, яг одоо ямар төвшинд байгаагаа тодорхойл.

Сэргээн санах: Давтлага, сургуулилалт хийхээ болихоос өмнө хэлний мэдлэг тань ямар байсныг сэргээн сана. Анхан шат уу, аль эсвэл бүр ахисан төвшин үү? Унших чадвар тань ярихаас илүү өндөр байв уу? Дүрмийн мэдлэгээ дээшлүүлэхээс илүү шинэ үгээ давтах шаардлагатай байсан уу?
Анализ хийх: Хэлний дөрвөн чадварын хүрээнд өөрийнхөө төвшинд анализ хий. 

Бичих- Энэ өдөр болж өнгөрсөн үйл явдлынхаа тухай тэмдэглэл хөтөл.
Унших- Сонин, ном, нийтлэл унш.
Сонсох- Подкаст, эсвэл киноны яриаг сонс.
Ярих- Тэр хэлээр давгүй сайн ярьдаг найзтайгаа яриа өрнүүл.

Төлөвлөгөө гаргах: Өөртөө анализ хийсний дараа та ямар төвшинд буйгаа мэдэх болно. Магадгүй урт хугацаанд ашиглаагүй байсан ч унших, эсвэл сонсож ойлгож чадвар тань муудаагүй байх ч юм бил үү.
Үүний дараа та дахин нэг төлөвлөгөө гаргаж, аль чадвараа сайжруулахын тулд юу хийх вэ гэдгээ бодож, боловсруулах нь зүйтэй.

ХОЁР. Зурагт/Кино үз

“Youtube”, “Netflix” зэрэг платформуудад янз бүрийн хэлний сонголттой гадаад кинонууд дүүрэн бий. Эндээс таны мэдлэгийн гүнд “булшлагдах” аюулын ирмэгт ирээд буй гадаад хэл дээрх киног олж үзэх хэрэгтэй. Сонирхлынхоо төрөл, жанрын киног олж үзвэл танд илүү дөхөм байх болов уу.
Анхан шатны төвшинтэй бол монгол орчуулгатай, гадаад хадмалтай
Дунд шатны төвшинтэй бол гадаад хэлээр, монгол хадмалтай
Ахисан дунд шатны төвшинтэй бол гадаад хэлээр, огт хадмалгүй, аль эсвэл гадаад хадмалтай үзээрэй.

ГУРАВ. Хаа явсан газраа гадаад хэлийг хэрэглэ

Хэрэглэ гэдэг нь хэн нэгэнтэй ярихаас илүү аудио бичлэгүүдийг сонсохыг хэлээд байгаа юм. Подкаст шоу эсвэл фм радио,  аудио бичлэг сонсохын нэг давуу тал нь тухайн үед олон үйлдэл зэрэг хийх боломжтой. Ингэснээр таны өдөр тутмын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй.
Хэл сурахад хэрэгтэй зарим гадаад контентуудын үнэ төлбөргүй эх сурвалжуудаас санал болговол:

“BBC Radio”-ийн “Бидний ярьдаг англи хэл” подкаст
“Ted Talk”-ийн илтгэл подкаст
Хятад хэлний анхан шатны суралцагчдад зориулсан дуу бичлэгүүд
Кофе завсарлага, испани хэл
 

ДӨРӨВ. Хэлц үгийг ойлгохын тулд толь бичиг ашигла

Цаасан толь бичгүүдээс гадна электрон толь бичиг ашиглаж дадах нь чухал. Ингэснээр та бодож, төлөвлөж буй зүйлээ илэрхийлэхийн тулд ямар үг ашиглаж, хэрхэн хэлэх ёстойгоо хэрэг болсон үед нь олж мэдэх боломжтой.

ТАВ. Эрүүгээ өвдтөл ярь

Мартаж буй гадаад хэлээ сэргээн санах хамгийн сайн арга бол тухайн хэлээрээ ярих, тэр тусмаа гадаад хүмүүстэй ярилцах юм. Эхэндээ та хэлнийхээ төвшнөөс санаа зовж, ярихад эвгүй санагдаж болох ч оролдоод үз. Хэн нэгэн таныг шүүж, муу дүн тавих гээгүй шүү дээ. Тиймээс санаа зовох хэрэггүй. Харин ярилцаж буй хүн тань тэвчээртэй сонсдог, мөн эргүүлээд танд мэргэжлийн төвшинд зөвлөж чаддаг байх нь чухал.
Үүний тулд сайн хэлний хамтрагчтай болох хэрэгтэй. Хамтрагч олоход тань туслах зарим вебсайтууд:

Couchsurfing
My Language Exchange
Conversation Exchange
Local Meetup

Эх сурвалж: Lifehack.org

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
3
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Анужин 2019.07.02 64.119.17.1

гоё зөвөлгөө өгсөнд баярлалаа

0 Хариулах