Хайх зүйлээ бичнэ үү

мин

Рюүонами зодог тайллаа

Сэкитори болох тун дөхсөн бөхчүүдийн нэг.


Өнгөрсөн Хаврын тэмцээнд макүшитагийн баруун жигүүрийн 47-гоос барилдсан манай бөх Рюүонами хэмээх Буянжаргалын Баттөгс зодог тайлжээ. Тэр 2 ялж, 5 удаа өвдөг шороодоод байсан юм. 1987 оны есдүгээр сарын 12-нд төрсөн, 187 см өндөр, 129 кг жинтэй Рюүонами 2015 оны Намрын тэмцээнд макүшитагийн 11-т дэвшиж байлаа.

Их аварга Асашёорюүгийн урилгаар 2003 онд Мэйтокү дунд сургуульд элсэж, Азүмарюүтэй цуг сургуулийнхаа сүмогийн багт барилдсан. 2006 онд хамтдаа Кюүшюүгийн мэдээлэл, харилцаа холбооны их сургуульд дэвшин, 2010 онд их сургуулиа дүүргээд Тацүнами дэвжээнд орсон юм. 2010 оны Зуны тэмцээнд анх ороод жонокүчид түрүүлсэн. Дараагийн тэмцээнд жониданд ч өвдөг шороодолгүй 7 давсан. Есдүгээр сарын башёд санданмэд 5 ялж, 11 сар гэхэд макүшитад дэвшчихсэн байлаа. 2011 оноос хойш өдийг хүртэл макүшитад барилдсан. Сэкитори болох тун дөхсөн бөхчүүдийн нэг. Мэргэжлийн сүмод нийт 156 ялалт, 129 унаатай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
23
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.