Хайх зүйлээ бичнэ үү

мин

Багийн эмнэлэгт 3 жил ажиллавал цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцно

2017-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын иргэн, цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх оновчтой бодлогыг хамтран боловсруулж, салбар хоорондын түншлэлийг бэхжүүлэх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар яамд хооронд 2017-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг, БХЯ-ны удирдлага, бие бүрэлдэхүүн, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид оролцов.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар батлан хамгаалах салбарын эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгаа, цалин хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг хамтран шийдвэрлэх зэрэг хэд хэдэн ач холбогдолтой юм.

Мөн Зүүн бүсийн гурван аймаг Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэдийн харвалт, шигдээс, гэмтэл, хордлого зэрэг яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй Цэргийн төв эмнэлэгт хүлээн авах болон түүний бэлтгэл ажлыг хангахаар тусгагдсан байна. Орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилготой алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт гурван жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгүүлэх зэрэг зүйл заалтууд тусгагджээ. Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлсний үр дүнд цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх ажиллагаа эрчимжиж, цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн хамгаалал сайжирч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, чадавх өсөхийн зэрэгцээ салбар хоорондын түншлэл нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд нар энэ үеэр онцолж байлаа. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
4 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
29
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.