Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өмнөд Солонгосын хамгийн царайлаг эрэгтэй жүжигчид

Олон сая хүний шүтээн тул тэд загварлаг, сайхан харагдах үүрэгтэй.


Энэ улсын жүжигчин эрчүүд нүүр царай, арьс гээд эмэгтэйчүүдээс бараг ялгагдахгүй. Гэхдээ бүгд эмэгтэйлэг гэсэн үг биш шүү. Ихэнх нь байнга спортын дасгал хийдэг тул булчинлаг сайхан биетэй. Олон сая хүний шүтээн тул тэд загварлаг, сайхан харагдах үүрэгтэй. Шүтэн бишрэгчиддээ тэд яг л кинон дээр бүтээсэн дүр шигээ баатрууд хэвээр үлддэг билээ. Өмнөд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйчүүдийн талаар эндээс уншина уу.

Чу Ин Сон

Төрсөн он: 1981. Чу Ин Сон Сөүлийн уугуул бөгөөд сагсан бөмбөг, таэквондогоор хичээллэдэг. Ziozia брэндийн хувцасны моделиор гараагаа эхэлсэн. Анхны кино нь “Сургууль 3” (Hakgyo 3), “NONSTOP”. Кинонд тоглох хугацаандаа хамгийн залуу шилдэг жүжигчин, шилдэг, хамгийн нэр хүндтэй жүжигчний шагнал авч байв.

Гун Юү

1979 онд төрсөн, Бусан хотын жүжигчин. Жинхэнэ нэр нь Gong Ji Chul. Кен Хи их сургуулийг төгссөн. Телевизийн “Mnet” нэвтрүүлгийн хөтлөгч хийж, анх алдарт гарсан. Түүний тоглосон “Silenced / 도가니 / Dokani” кино бодит үйл явдалд тулгуурласан байсан тул маш их шуугиан тарьж байв.  

И Жүн Ги

1982 онд Бусанд төрсөн. “So basic” брэндийн модель байсан. Хоёр цомогтой дуучин хүн. Холливудад урилгаар очиж, “Resident Evil: The Final Chapter” кинонд тоглосон.

И Бён Хон

1970 онд төрсөн энэ жүжигчин хоёр их сургууль дүүргэсэн. “Joint Security Area” киногоор нэрд гарч, Холливудын “G.I. Joe: Retaliation”, “Терминатор” кинонд тоглосон.

Ким Жэ Үг

1983 он төрсөн. Бага насаа Японд өнгөрөөж, нэг хэсэг “Warlus” хамтлаг байгуулан, теле шоунд модель хийж байжээ. “Чи хэн бэ” олон ангит киногоор алдаршсан.

Хён Бин

1982 онд төрсөн. Жүжигчнээс гадна Caspi Conus, Sieg брэндийн модель.

Ким Ү Бин

1989 онд төрсөн Ким Сөүлийн загварын долоо хоногт загвар өмсдөг байлаа. Азийн загварын од гэж үнэлэгддэг. Кинонд тоглохоос гадна зар сурталчилгаанд гарч, Sandra Park- “Kiss”, 2EYES — “Don’t mess with me” клипэнд дүрээ үлдээсэн.

Уг Тэг Ён

1988 онд төрсөн. Бага насаа Америкт өнгөрөөсөн. Дуучин, модель, жүжигчин, хөгжмийн зохиолч. “2 РМ” хамтлагийн гишүүн. Япон хэд хэдэн кинонд тоглосон. “Vogue Girl Korea”, “Marie Claire”, “Cosmopolitan Korea”-д зургаа авахуулж байв.

Сун Сын Хон

1976 онд төрсөн. STORM жийнсний сурталчилгаагаар нэрд гарч, “3 залуу, 3 бүсгүй” ситкомд анхны дүрээ бүтээсэн.

И Мин Хо

1987 онд төрсөн И Мин Хо “Кончук” их сургуулийг кино урлагийн чиглэлээр төгссөн. Сэтгүүлд модель хийж байгаад кинонд шилжсэн. Олон ангит кинонууд нь түүнийг Азид алдар хүндийн оргилд аваачсан юм. Хоёр цомогтой дуучин. Азийн шилдэг жүжигчний шагналтай.

И Жун Сог

1989 онд төрсөн. 15 настайгаасаа моделийн ажил хийж, 2010 оноос киноны туслах дүрд тоглож эхэлсэн. “Сургууль 2013” драмын ачаар нэрд гарч, 2012 оны шилдэг жүжигчний шагнал хүртжээ.

Сун Жүн Ги

1985 онд төрсөн. 2008 оноос жүжигчний замналаа эхлүүлсэн. Маш их фэнтэй байсан ч 2012 он хүртэл гол дүр авч чаддаггүй байжээ. 2013 онд цэрэгт явсан.

Чуй Ши Вон

1986 онд төрсөн. Баян айлын гэрт төрсөн тул эцэг эх нь жүжигчин болохыг нь эсэргүүцдэг байжээ. “Super Junior” хамтлагийн гишүүн. Жеки Чан, Эдриан Броуди нартай цуг гадаадын кинонд тоглож байсан. Цэрэгт явсан.

Ким Сү Хён

1988 онд төрсөн. 2007 онд анх кинонд тоглосон. “Шилдэг жүжигчин”, “Hallyu” зэрэг олон шагналтай.

Пак Со Жүн

1988 онд төрсөн. Цэргээс халагдаад 2011 оноос кинонд тоглосон. Анхны дүрээсээ олны анхаарлыг татсан жүжигчин.

Жи Чан Үг

1987 онд төрсөн. Дорнын тулааны урлаг эзэмшсэн тул зодоонтой киноны дүр тун тохирдог. Хамгийн сайхан эрэгтэй жүжигчний тоонд байнга багтдаг.

Пак Бу Гом

1993 онд төрсөн. Одоо Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчин, модель. “Солонгосын үндэсний хан хүү” хэргэмтэй. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу гээд бүх нас, мэргэжлийнхэн дунд ижилхэн нэр хүндтэй. “Пхенчан 2018” олимпийн наадмын ивээн тэтгэгч “Кока Кола” компанийн нүүр царай. “FORBS KOREА 2017” чансааны нэгт бичигдсэн. Ази тивийн шилдэг жүжигчний бараг бүх шагналыг хүртжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
10
2
1
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.