Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Японоос ирсэн 7 гол мессеж


1.    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчиллаа.

2.    Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Үүгээр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрэх зорилгод нэгдэнэ.

3.    ОУВС-тай тохиролцоонд хүрсэн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Эл зээл нь манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших он жилүүдэд Японы Засгийн газраас олгосон нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээтэй бараг тэнцэж байгаа юм. Тус улс Монгол Улсад нийт 3.0 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлснээс хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 1.0 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа билээ.

4.    УИХ-ын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах үеэр “Монголын нүүрсийг  ашиглаж шатдаг хий, химийн болон нефть орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна. Монгол орон нүүрс, нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй.  Энэ баялгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, бүс нутгийн орнуудад түүнийг нийлүүлэх боломж бий. Эдгээр төслийг Япон Улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн Японы зах зээлд Монголоос зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш экспортлох асуудлыг анхааралдаа авахыг хүсэв. Ерөнхий сайд Ш.Абэ “Нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ, бэлтгэл ажил хангагдсан үед мэргэжлийн баг илгээж судалгаа, дүгнэлт хийлгэх боломжтой. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, зарим бүтээгдэхүүнийг Японд экспортлох асуудлын тухайд ЭСЯ-аар дамжуулан асуудлаа тавиарай” гэв.

5.    М.Энхболд айлчлалынхаа үеэр чухалчлан тавьсан өөр нэг сэдэв бол Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох зэрэгт зориулан Монголын Засгийн газраас бонд гаргаж, Японы тэтгэврийн сангаас хөрөнгө босгож болох, эсэх тухай асуудал байв. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки “Дадлагажигч ажилтан ажиллуулах төслийг анх хэрэгжүүлсэн хүний нэг нь би юм. Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно. Манай тэтгэврийн сан энэ төрлийн хувьд дэлхийд томд орно. Япончуудын тэтгэвэрт гараад сайн сайхан амьдрах баталгааг хангахад зориулагдах учраас сангийн аливаа үйл ажиллагаа япон хүний эрх ашигт нийцэж байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмын дагуу эрсдэлгүй, үр ашигтай зүйлд ашиглагдах ёстой гэж хуульчилсан байдаг. Гаднын үнэт цаас худалдан авахаар болбол хөгжиж буй орны хувьд Дэлхийн банк зэрэг байгууллагаар дамжуулан баталгаа гаргуулж, тусгай сан үүсгэх маягаар ашиглаж болох юм” гэж ярилаа. 

6. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “300 хүний ортой, жилдээ 15.000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал” гэж үзэж байгаагаа Японы талд дуулгав.

7. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авлаа
2
4 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
3
4 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
29
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.