Хайх зүйлээ бичнэ үү

мин

Месси “хэлмэгдэж”, Аргентин балрах уу

Аргентиний баг Мессиг байхад 6 тоглолтоос 5 ялалт авсан бол эзгүйд нь 8 тоглоод нэг л ялж байж.


Ирэх жил ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд тив болгонд явагдаж байна. Өрсөлдөөн тун их байгаа тул Голланд, өнгөрсөн жилийн Европ тивийн аварга Португалийн шигшээ багууд энэ тэмцээнийг өнжиж тун магадгүй болоод байна. Ялангуяа Өмнөд Америкийн хэсэгт үхэх сэхэхээ үзсэн тулаанууд болж, дэлхийн таван удаагийн аварга Бразилиас бусад нь айдгаа авдартаа хийж амжаагүй явна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Мессигийн Аргентин хүнд тулаанууд хийж, тэдэнд оноо тун хэцүүхэн олдож байгаа билээ. Гэтэл ФИФА-гаас тус багт ар нуруунаас нь эвгүй цохилт өглөө. Чилитэй хийсэн тоглолтын үеэр хажуугийн шүүгчийг үг хэлээр доромжилсон хэмээн Мессид дөрвөн тоглолт өнжих шийтгэл оноосон юм.

Шийтгэлийг Боливитэй хийх тоглолтоос ердөө зургаан цагийн өмнө оноосон бөгөөд хачирхалтай нь шүүгч нараас хэн нь ч гомдол гаргаагүй, тоглолтын илтгэлд ч Мессигийн нэрийг дурдаагүй байлаа. Ерөнхий шүүгч Сандро Риччи “Би Мессиг доромжлон, загнаж байхыг нь огт сонсоогүй. Хэрэв сонссон бол дүрэм ёсоор торгох байсан” гэж хэлсэн. Харин Мессид загнуулсан гээд байгаа хажуугийн шүүгч Эмерсон Карвалью “Месси гараа хөдөлгөн, нэг юм хэлж байхыг харсан. Юу хэлснийг нь ойлгоогүй” гэж мэдүүлжээ. Тэгэхээр ФИФА өөрөө энэ шийтгэлийг оноосон нь ойлгомжтой.

Тоглолтын дараа ФИФА-гаас бичлэгийг нягтлан шалгаж, Месси шүүгч  Эмерсон Карвальюг хэд хэдэн удаа хараагаад, тоглолт өндөрлөхөд бусад шүүгчтэй гар барьсан ч Эмерсоныг орхисон гэдгийг тогтоожээ. Бразил шүүгч португалиар, Месси испаниар яриад ойлголцоогүй нь ойлгомжтой. Ингээд л ФИФА-гаас Мессиг урьдчилсан шатны дөрвөн тоглолтод орох эрхийг нь хассан. Өмнөд Америкийн хэсэгт 13 тойргийн тоглолтууд болсон. Нийт 18 тойрогтой гэхээр үлдсэн таван тоглолтын 4-т нь багийн ахлагч талбайд гарахгүй гэсэн үг. Энэ нь Аргентинд ямар хортой болохыг өнөөдөр өглөө болсон Боливи – Аргентиний тоглолт тод харууллаа. Мессиг байхад гуравдугаар байрт явж байсан Аргентиний шигшээ Боливид 0-2 ялагдаад тавдугаар байрт унасан.

Өмнөд Америкийн хэсгийн 10 багаас шилдэг 4 нь ДАШТ-д шууд оролцож, тав дахь баг Далайн орны хэсгээс шалгарсан багтай халз тулаан хийх юм. Зургаадугаар байрт яваа Эквадор хоёрхон оноо дутуу гэхээр Аргентин ямар хэцүү байдалд орсон нь харагдаж байгаа байх. Одоо Месси Уругвай, Венесуэл, Перутэй хийх тоглолтыг өнжих ёстой. “ОХУ 2018” ДАШТ-ий урьдчилсан шатанд Аргентиний баг Мессиг байхад 6 тоглолтоос 5 ялалт авсан бол эзгүйд нь 8 тоглоод нэг л ялж байж. Баг нь түүнгүйгээр оноо авч чадахгүй бол 1970 оноос хойш анх удаагаа аргентинчууд ДАШТ-д ирэхгүй болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
35
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.