Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Оюу толгой” энэ онд борлуулах бүтээгдэхүүнийхээ гэрээний дийлэнхийг байгуулжээ


"Оюу толгой" компани өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа танилцуулжээ. Эндээс үзэхэд, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон бүтэн жилийн хугацаанд “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны шилдэг гүйцэтгэлтэй ажиллаж, 200000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамжийг 0.22 болгон буурууллаа. 

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Оюу толгой” компанийн Монгол Улсын хэмжээнд дотоодын компаниудаас хийсэн худалдан авалт, төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн дүн 6.1 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. 

Үйлдвэрлэлийн мэдээлэл:

2016 онд 1.2 тэрбум ам.долларын орлогыг борлуулалтын дээд амжилтын хэмжээ болох 828600 тонн баяжмал борлуулан оллоо. 

Олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээр өмнөх дээд амжилтаа шинэчлэн тогтоосон бөгөөд 2016 оны эцэст баяжуулах үйлдвэрийг тооцоот хүчин чадлаас давуулан ажиллууллаа.

Баяжмал дахь 201300 тонн зэс болон 300000 унци алттай тэнцэх үйлдвэрлэл төлөвлөгөөт тооцооноос даван биелсэн.

Гүний уурхайн мэдээлэл:

Босоо ам хоёр болон тавын нэвтрэлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ онд эдгээр босоо ам эцсийн гүндээ хүрэх төлөвтэй байна.

Өнгөрсөн оны төгсгөлд гүний уурхайд 1.6 эквивалент километр хөндлөн нэвтрэлт гүйцэтгэж, төлөвлөгөөгөө давуулан ажиллалаа.

Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний порталын газар шорооны ажлыг өнгөрсөн онд дуусгаж, налуу нэвтрэлтийг энэ оны нэгдүгээр сараас эхлүүллээ.

2016 оны дөрөвдүгээр улирал:

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 224.6 сая ам.долларын орлого олсон нь 2016 оны гуравдугаар улиралтай харьцуулахад буурсан үзүүлэлт байлаа. Энэ нь баяжмалын борлуулалт буурсантай холбоотой.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн хүдрийн боловсруулалт өмнөх улирлын үзүүлэлттэй харьцуулахад 7.4 хувь өссөн буюу өдөрт 106700 тонн хүдэр боловсруулсан нь нэг улиралд боловсруулсан хүдрийн хэмжээнд дээд амжилт тогтоолоо.

2017 оны төлөв:

Энэ онд “Оюу толгой” компани баяжмал дахь агуулгаар 130 - 160 мянган тонн зэс
болон 100 - 140 мянган  унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна.

Энэ онд үйлдвэрлэхээр тооцож буй баяжмалын борлуулалтын гэрээний дийлэнхийг байгуулаад байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
47
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.