Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байна

Төл малын 90 гаруй хувь нь бойжиж байна.


Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая хээлтэгч төллөжээ. Энэ нь өмнөх  долоо хоногтой харьцуулахад 968 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн 1.7 сая төл буюу гарсан төлийн 93 хувь нь бойжиж байна. Он гарснаас хойш гурван сарын байдлаар 180 мянган мал хорогдоод байна.  Энэ нь оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа учир хэвийн гэж үзэж байгаа аж.

Хамгийн их хорогдолтой нь Хөвсгөл, Архангай, Хэнтий аймгууд байна.  Хөвсгөл айм-гийн хэмжээнд одоогоор 50 гаруй мянган толгой мал хорогдоод байгаа.  Түүнээс  Цэцэрлэг суманд аймгийнх нь нийт хорогдлын 50 хувь буюу 22500 толгой мал хорогджээ.

Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт  шүлхий өвч¬нөөр Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сум, Сүх¬баатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Баруун-Урт, Мөнх¬хаан, Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нийт 3583 толгой мал өвчилснийг зориудаар устгасан. Түүнчлэн хонины цэцэг өвчин долоон аймгийн 14 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт давхардсан тоогоор 34 удаа гарч 2200 толгой малыг зориудаар устгаад байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
18 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
28
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.