Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дэлхийн банкны группын Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хүлээн авав.


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банкны группын Худалдаа, өрсөлдөх чадварын газар, Олон улсын санхүүгийн корпорациас манай улсад Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон.  Мөн хөрөнгө оруулагчдын ажлыг эрчимжүүлэх, Ажлын албыг чадавхижуулах хүрээнд Олон улсын санхүүгийн корпораци, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцлоо.

Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди “Хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд аажмаар сэргэж байна. Саяхан Канад Улсад болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж, үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа тухай олон улсын эдийн засагчид хэлж  байсан. Үүний нэг том илрэл нь Монгол Улсын Засгийн газар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулсан явдал. Түүнчлэн хөрөнгө оруулагчидтай холбоотой сайн хуультай болсон энэ үед хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид Европын холбоонд илгээх тайлан мэдээлэлдээ Монгол Улсын тухай тусгайлан тусгах болно” гэв.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх, хөдөө аж ахуйн салбартаа Олон улсын санхүүгийн корпорацитай үр дүнтэй хамтран ажиллахыг хүсч байна. Эхний ээлжинд хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсон “өвчнөө” маш яаралтай оношилох хэрэгтэй байна. Ажлын хэсэг богино хугацаанд идэвхитэй ажиллаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргах бүх боломжоор хангана. Монгол Улсын Засгийн газар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийнхөө чадамжийг нэмэгдүүлэхэд анхаарна” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
48
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.