Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Чалко”-гийн өрийг 100 хувь барагдуулж, 1072 хувьцаа “амь орох нь”

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.


“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани БНХАУ-ын "Чалко" компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдуулжээ. Уг асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Ариунболд болон холбогдох хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Ариунболд “БНХАУ-ын “Чалко” компанид төлөх ёстой 350 сая ам.долларын өрийг 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөр бүрэн барагдууллаа. “Чалко” компаниас 2011 онд 250 сая, 2012 онд 100 сая ам.долларын өр буюу нийт 350 сая ам.долларын өртэй байсан. Үүнээс хойш өр барагдуулах үйл явц 6 жил сунжирч, өрийн үлдэгдэл болох 30 хувийг бид долоон сарын хугацаанд бүрэн барагдууллаа. Өрөө барагдуулах энэ хугацаанд нүүрсний үнийн өсөлт болон Монгол Улсын Засгийн газрын оновчтой бодлого нөлөөлж чадлаа. Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сард нэг тонн нүүрсний  үнэ 27 ам.доллар байсан бол 10 дугаар сард 33 ам. доллар. Олборлогч компанитай хэлэлцсэний дүнд 12 дугаар сард 50 ам.доллар. Он гарсаар  1 дүгээр сараас 59.3 ам доллар болгон 120 хувиар өсгөсөн бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөсөн. Одоо Цанхийн Баруун, Зүүн уурхайн олборлолтынхоо үр өгөөжийг монголчууд өөрсдөө хүртэх боломж бүрдлээ” гэв.

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхсан байна. Ерөнхий сайдад өр барагдуулсан тухай санхүүгийн баримтыг гардуулав. Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг цаашид “амь оруулах” талаар үүрэг өгчээ. Эхний ээлжинд 1072 хувьцаатай хүмүүсийн судалгаа, мэдээллийг цуглуулж, цаашид хэрхэхээ шийдэх аж.

Түүнчлэн Цанхийн Баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчин нэгдэл” түншлэл шалгарсан байна. Ингэснээр “Хишиг арвин”, “Олборлолт”, "Mepa" компани олборлолт хийж, олборлолтын 200 тэрбум төгрөгийн зардал Монголд үлдэх боломжтой болсон талаар албаныхан дуулгав. Ингэснээр Баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал боллоо гэж үзэж буй юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил 11.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Одоогийн байдлаар 3 орчим сая тонныг олборлосон байна. Үлдэгдэл 9 гаруй сая тонн нүүрсээ шуурхай олборлох аж. Нүүрсний үнэ энэ байдлаараа өндөр байвал энэ онд 550 сая ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгийн орлого олох боломжтой гэсэн судалгаа гаргажээ. Мөн энэ жил хийхээр төлөвлөж буй ажлуудын хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ ондоо багтаж "Хуралдай" бондтой тэнцэх хэмжээний мөнгийг  олохыг хичээж байна.   

"Чалко" компанид 350 сая ам.долларын өр тавьж, энэхүү ам.долларыг нийгмийн халамжийн сангаар дамжуулж, "Эх орны хишиг" нэртэй 21 мянган төгрөгийг иргэдэд тарааж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
37
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.