Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Тэрүнофүжиг “Монголдоо харь” гэсэн нь ялгаварлах үзэл үү

Зарим сонин “Монголдоо харь” гэсэн үгийг нийтэлийнхээ гарчигт хүртэл ашигласан байлаа.


Өнгөрсөн Хаврын тэмцээнд Монголын озэки Тэрүнофүжид хандан Сүомгийн ордонд байсан зарим үзэгчид “Монголдоо харь” хэмээн хашгарсан нь одоо Японд нэлээд асуудал болоод байгаа юм. Энэ нь бөхийн хорхойтнууд барилдааныг нь жирийн нэг шүүмжилсэн хэрэг үү? Зарим сонин “Монголдоо харь” гэсэн үгийг нийтэлийнхээ гарчигт хүртэл ашигласан байлаа. Энэ бол арьс өнгөөр ялгаварлах үзэл гэж шүүмжлэх хүн ч олон байна. Харин Сүмогийн холбоо үүний эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

Саторү Ишидо “BuzzFeed”

“Монголдоо харь” арьс өнгөөр ялаварласан үг мөн үү?

Өнгөрсөн тэмцээний гол анхаарал шинэ аварга Кисэносатогийн түрүүнд хандсан билээ. Харин үүний ард монгол озэки Тэрүнофүжиг үзэгчид “Монголдоо харь” гэж загнасан явдал гарсан. Энэ бол арьс өнгө, төрсөн газар нутгаар ялгаварласан үг, хэллэг хэмээн шүүмжлэх хүмүүс их байна. Удтал хүлээсэн япон ёкозүна төрсөн явдалд баярлан хөөрөх болон монгол бөхчүүдэд хандах үл тоох үзэл. Сүмогийн ертөнцөд одоо яг юу болоод байна даа.
Гуравдугаар сарын 26-нд “Спортс хочи” сонин “Тэрүнофүжи зайлж ялсан ч үзэгчид бөөн дургүйцэл. “Монголдоо харь” гэсэн гарчигтай мэдээ оруулсан. Гэхдээ одоо гарчгийг өөрчилсөн байгаа. Энэ мэдээнд бичсэнээр түрүүлэхэд тун ойрхон ирээд байсан озэки Тэрүнофүжи Котошёогикүтэй барилдахдаа тачиай дээр зайлж, ялахад бөх сонирхогчид дургүйцэн хашгарсан гэнэ.

Ёкозүна Харүмафүжигийн хачирхал

Энэ барилдааны дараа дохён дээр гарсан ёкозүна Харүмафүжи ордны уур амьсгалыг ийнхүү дүрсэлж байна.
“Тэрүнофүжиг эсэргүүцсэн байдал намжилгүй, дараа нь намайг дохён дээр гарахад ч янз бүрийн хатуу, чанга үгс хэлж байлаа”
“Барилдах нөхцөл байгаагүй. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв ч чихэнд сонсогдоод арга байхгүй. Үзэгчид барилдаандаа анхаарлаа төвлөрүүлэх гэж байгаа бөхчүүдийг бас бодож баймаар. Том гэмтэл авч ч болно шүү дээ”

“Барилдааны агуулгатай гарал угсаа хамаагүй. Энэ бол ялгаварлах үзэл”

“Спортс хочи” сонин тэр өдрийн мэдээндээ “Монголдоо харь” гэдгийг үзэгчдийн дургүйцэл гэж бичсэн байсан. Гэхдээ энэ бол арьс өнгөөр ялгаварлах үзэл, hate speech мөн. Харин энэ сонин ялгаварлах үзэл гэдгээр нь бичээгүй, Тэрүнофүжиг шүүмжилж байна гэсэн утгаар оруулсан нь маш том асуудал” гэж өөрийгөө бөхийн улаан хорхойтон хэмээх зохиолч Хошино Томоюүки ярьж байна. Тэрбээр “Шөнө дуусахгүй” зохиолоороо “Ёмиүри”-гийн уран зохиолын шагнал хүртсэн хүн. Өөрийн блог, твиттерээр сүмогийн тухай ч бичдэг.
“Тухайн бөхийн барилдааны агуулгатай гарал үүсэл нь ямар ч хамаагүй. Харин энэ хоёрыг холбож авч үзэж байгаа нь асуудалтай байтал дээр нь нэмээд эх орондоо харь гэж байгаа нь үнэхээр жирийн нэг дургүйцэл, доромжлолоос хальсан хэрэг болжээ. Олон жил сүмо үзсэн ч анх удаагаа л ийм юм сонсож байна” гэж тэр хэлсэн.
Англиар hate speech гэдэг “дайсагнах үзэл”, “ялгаварлах үзэл”-д энэ үг багтана гэдгийг баталж болно. Боловсролын яамнаас “... эх орондоо буц” гэдэг үгийг жишээ болгон авч, арьс өнгөөр ялгаварлах үзлийг тайлбарласан байдаг.

Ийм гадуурхах үзэл үүсэн гарах нөхцөл хаана байгаа хэрэг вэ?

Хошино Томоюүки дээрх мэдээг уншаад яагаад ийм үг хэлэх болов, тэр үгийг нь гарчиг болгон ашигладаг хэвлэл мэдээлэл яагаад байна вэ гэдгийг бодож үзжээ. Ингээд сүүлийн үед сүмо бөх, Бөхийн өргөөнд үүсээд байгаа хачирхалтай уур амьсгал гол шалтгаан нь гэсэн шийдэлд хүрсэн байна.
2015 оны нэгдүгээр сард “Кокүгикан” ордонд Хакүхо тэр үед озэки байсан Кисэносатог давж, түүхэн амжилт болох 33 дахь түрүүгээ авсан барилдааныг Хошино ордонд үзэж суужээ. Хүмүүс баяр хүргэн нижигнэтэл алга ташиж байхад дунд нь “Япончууд хичээж зүтгээрэй” гэсэн үг сонсогдсон гэнэ.
Ойрд ирээгүй байж байгаад Кокүгикан ордонд сүмо үзтэл япон бөхөд зориулсан алга ташилт, монгол бөхчүүдийнхээс огт өөр байгааг тэр анзаарсан байна.
Хошино “Сүмо бол улс улсын бөхчүүд өрсөлддөг багийн тэмцээн биш. Таалагддаг бөхөө дэмжинэ үү гэхээс япон бөхөө л дэмжээд байх учиргүй. Ил тод улсаар нь ялгаж дэмжиж байгаад их гайхсан”  
Тэр гайхшрал энэ жил ч үргэлжилсэн. Нэгдүгээр сард Кисэносатогийн анхны түрүү, япон ёкозүна төрсөн гээд өнгөрсөн тэмцээний Кисэносатод хандуулсан анхаарал. “Хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл үзүүрлэвэл ёкозүна цол олгоно” гэсэн дүрэмтэй атал Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос “Ард түмэн хүсэн хүлээж байгаа тул” гээд ганцхан түрүүлсэн озэкид ёкозүна цол өгсөн.
Хошино “Дагахгүй юм бол дүрмээр яана. Япон бөхийг онцгойлон авч үзэж болно гэсэн мэссэжийг Сүмогийн холбоо цацаж байгаа мэт санагдсан. Кисэносато үнэхээр хүчтэй сайн бөх болохоор бусадтай л адил замаар аварга болоосой гэж би бодсон”

“Япон ёкозүнагийн амжилт” гэсэн түүхэнд мансууржээ

Зохиолч Хошиногийн нүдэнд Сүмогийн холбоо, хэвлэл, бөхийн хорхойтнууд бүгд “Япон ёкозүна” гэсэн түүхэнд согтсон мэт харагдаж байгаа гэнэ. Япон бөх гэдгээрээ л дэмжүүлж, алга ташуулдаг уур амьсгал үзэгчдийн дунд тогтжээ. Ингээд япон бөхийн амжилтыг эерэгээр харуулсан үлгэр домог зохиогдоно. Гарал үүслээр нь дэмжиж болж байгаа юм чинь төрсөн нутгаас нь шалтгаалан эсэргүүцэн шүгэлдэж болох нь гэсэн уур амьсгал хэдийнэ бүрджээ. Энэ бүх байдал “Монголдоо харь” гэсэн үгэнд хүргэсэн гэж Хошино бодож байна.

Сүмогийн холбоо “Үнэхээр тэгэж хэлсэн эсэхийг шалгах боломжгүй”

Японы сүмо бөхийн холбоо энэ асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа бол? Энэ сарын 29-нд бид холбоонд хандахад холбооны нэгэн ажилтан “Үзэгчид яг юу хэлснийг шалгаж баталсан зүйл байхгүй тул хэлэх зүйл алга” гэж хариулсан. Шалгах уу гэсэн асуултад “Шалгах арга байхгүй” гэсэн юм. “Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг анхааруулах ямар нэг ажил хийх үү” гэхэд “Үзэгчид холбооны цахим хуудсан дээр бичсэн байгаа дүрмийг дагах хэрэгтэй” гэж ярьсан билээ. Ямар ч гэсэн одоо энэ асуудлыг хэлэлцэх төлөвлөгөө байхгүй байгаа нь илт.

Санаатай, санамсаргүй хэлснээр ялгаварлах үзэл биш болохгүй

Хошино “Санаатай хэлсэн, санамсаргүй хэлснээс болоод ялгаварлах үзэл мөн, биш гэж шийдэж болохгүй”
Хөлбөмбөгт ийм зүйл гарсан бол яах байсан бол? Ийм үг хэлсэн үзэгчийг тогтоож, тоглолтыг зохион байгуулсан талд торгууль оноох байсан биз.
Хошино “Хөлбөмбөгийн “Урава” багийн фэнүүд “JAPANESE ONLY” гэсэн баннер гаргаж ирээд асуудалд орсон жишээ бий. Хөлбөмбөгт дэлхийн хэмжээнд ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж байгаа. Харин сүмо яах юм бол. Угаасаа гадуурхах зорилгоор хэлсэн хүн цөөхөн байх. Харин маш олон хүн юу ч бодож саналгүй, энэ ялгаварлах явдалд нь хамсан оролцож байгаа юм. Гэхдээ дээр хэлснээр санаатай хэлсэн, санамсаргүй хэлсэн ялгаа байхгүй, адилхан ялгаварлах үзэл. Би сүмо бөхийн хорхойтны хувьд иймэрхүү явдлыг арьс өнгөөр гадуурхах явдал гэж үзэн, тэмцэх болно”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
24
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.